Л.Хэмилтон: Мерседес багтай шинэ түүхийг бичиж байгаадаа баяртай байна

Хуучирсан мэдээ: 2019.05.13-нд нийтлэгдсэн

Л.Хэмилтон: Мерседес багтай шинэ түүхийг бичиж байгаадаа баяртай байна

Л.Хэмилтон: Мерседес багтай шинэ түүхийг бичиж байгаадаа баяртай байна

Авто спортын "Формула-1" уралдааны 2019 оны ДАШТ-ий тав дахь гараа өнгөрсөн амралтын өдрүүдэд Испаний Барселона хотын авто тойруулгад явагдлаа. Тэмцээний эхний өдрүүдэд туршилтын болон байрлал тогтоох гараа болж, “Мерседес” багийн хослол хамгийн шилдэг цагийг үзүүлж байсан бол тэд Ням гаригт үндсэн гараанд урдаа өрсөлдөгчөө алдалгүй түрүүлэв. Байрлал тогтоох уралдаанд В.Боттас тэргүүлж, пол-позишн хийсэн ч үндсэн гараанд Л.Хэмилтон 66 тойрог замыг 1 цаг 35 мин 50.433 секундын амжилтаар туулан түрүүлжээ.

Ийнхүү Испаний гараанд “Мерседес” багийн хослол давхар цохилт хийж, Л.Хэмилтон улирлын гурав дахь түрүүгээ хүртсэн бол дэд байранд түүний багийн хамтрагч В.Боттас, гутгаар байранд “Ред Булл” багийн М.Верстаппен оржээ. Харин “Феррари”-н С.Феттел 4, Ч.Леклер 5-р байранд тус тус оров. ДАШТ эхэлснээс хойш эхний таван гараанд бүгдэд нь “Мерседес” багийн хослол эхний хоёр байрыг бусад өрсөлдөгч нартаа алдалгүй тэргүүлж байна.

Тэмцээний дараа “Мерседес” багийн Л.Хэмилтон “Багтайгаа шинэ түүхийг бичиж байгаадаа баяртай байна” хэмээн сэтгэгдлээ хуваалцжээ. "Формула-1" уралдааны ДАШТ эхлээд замынхаа 1/4-ийг туулж байгаа ч “Мерседес” баг тасархай тэргүүлж эхэллээ. Тэдэнтэй аваргын төлөө өрсөлдөөнийг үзүүлэх учиртай “Феррари” болон “Ред Булл” багууд дөнгөж оноо алдалгүй авч байгаа бол бусад багуудын хувьд өрсөлдөөн үзүүлэх хэмжээнд очиж чадахгүй байна.

Б.БЯМБАБАЯР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж