Н.Жокович эрэгтэйд, К.Бертенс эмэгтэй төрөлд түрүүлэв

Хуучирсан мэдээ: 2019.05.13-нд нийтлэгдсэн

Н.Жокович эрэгтэйд, К.Бертенс эмэгтэй төрөлд түрүүлэв

Н.Жокович эрэгтэйд, К.Бертенс эмэгтэй төрөлд түрүүлэв

Мэргэжлийн талбайн теннисний Мадридын нээлтэй тэмцээн болж өндөрлөлөө. Мадридын нээлттэй тэмцээн нь шороон гадаргуутай талбайд болдог бөгөөд энэ сарын сүүлээр зохион байгуулагдах Францын "Их дуулга" тэмцээний өмнөх томоохон сорилго болдог. Ийм ч учраас Мадридын нээлттэй тэмцээнд талбайн теннисний шилдгүүд оролцлоо.

Эрэгтэй ганцаарчилсан төрөлд эрэгтэй теннисчдийн холбоо АТР-н чансааг тэргүүлэгч Сербийн Н.Жокович шигшээ тоглолтод Грекийн залуу теннисчин С.Циципастай тоглож, хоёр сетэд 6-3, 6-4 харьцаатай хожиж, Мадридын нээлттэй тэмцээний цомыг гурав дахь удаагаа хүртжээ. Н.Жокович анх 2011 онд тус тэмцээний цомыг хүртэж байсан бол сүүлд 2016 онд аваргын цомыг өргөж байжээ.

Эмэгтэй ганцаарчилсан төрөлд Нидерландын К.Бертенс анх удаагаа түрүүлж байна. Нидерланд теннисчин шигшээ тоглолтод тус тэмцээний хошой аварга, Румыны теннисчин С.Халептай тоглож, 6-4, 6-4 харьцаатай хожжээ. Мадридын нээлттэй тэмцээн К.Бертенсийн карьертаа хүртэж буй хамгийн том цом болж байна.

Б.БЯМБАБАЯР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж