"Д.Гантулга УИХ-ын гишүүнээр дахин томилогдохыг эсэргүүцэж байна"

Хуучирсан мэдээ: 2019.05.13-нд нийтлэгдсэн

"Д.Гантулга УИХ-ын гишүүнээр дахин томилогдохыг эсэргүүцэж байна"

"Д.Гантулга УИХ-ын гишүүнээр дахин томилогдохыг эсэргүүцэж байна"

Сүүлийн үед хүүхэд, эмэгтэйчүүдийн хүчирхийлэл газар авч, олныг сэрдхийлгэсэн хэргүүд их гарах болсон. Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооноос өнөөдөр /2019.05.13/ хүчирхийлэл үйлдэгчдэд хуулийн хатуу хариуцлага хүлээлгэдэг болгохыг шаардаж, Үндсэн хуулийн Цэцэд /ҮЦХ/өргөх бичиг хүргүүллээ.


Үндсэн хуулийн Цэцийн гаднах талбайд биднийг 11.30 цагт очиход охид, эмэгтэйчүүд “Хүчирхийллийг таслан зогсоо” хэмээх уриа лоозон барьсан байв. Дээрх жагсаалын талаар тус холбооны тэргүүн, дэд ерөнхийлөгч Б.Жаргалан “Бид ҮХЦ-ийн гишүүдэд зориулсан өргөх бичиг бэлдэж, Цэцийн даргад өргөн барих гэсэн боловч Цэцийн төлөөлөл хараахан гарч ирээгүй байна.

2016 онд УИХ-ын гишүүн гутамшигтай хэрэгт холбогдож, өөрийнхөө хүсэлтээр гишүүнээсээ чөлөөлөгдсөн туд УИХ-аас Хэнтий аймагт нөхөн сонгууль зарласан. Сүүлийн өдрүүдэд УИХ-ын гишүүн асан Д.Гантулга нь өөрийн хүсэлтээр чөлөөлөгдсөн нь Үндсэн хуульд нийцээгүй гэсэн гомдлыг ҮХЦ-д нэр бүхий иргэдээс гаргасан бөгөөд тухайн гомдлыг ҮЦХ хүлээн авсан тухай мэдээлэл ирсэн.

ҮЦХ нь хүчирхийллийг өөгшүүлэх байдлаар ашиглахгүй, улс төрийн сонгуулийг хойшлуулахгүй байх талаарх гомдлыг хүлээж авахгүй байгаач ээ гэсэн үүднээс бид эсэргүүцлээ илэрхийлж байна. ҮХЦ-ийн гишүүд бидний эсэргүүцлийг хүлээн авч зохих хуулийн дагуу тухайн асуудлыг шийдэж, шүүхийн хараат бус байдлыг дээдэлнэ гэдэгт итгэж байна” гэлээ.

Б.Пунсалмаа Нийслэлийн ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны тэргүүн “Бид юуны өмнө УИХ-ын гишүүн асан Д.Гантулгыг УИХ-ын гишүүний суудалд дахин томилогдох гэж байгааг эсэргүүцэж байна. Нийгэмд охид, эмэгтэйчүүдийн хүчирхийллийн асуудал хамгийн хурцаар яригдаж буй цаг үед хүчирхийллийн хэрэгт  холбогдсон гишүүн дахиад их хуралд сууна гэдэг байж болохгүй зүйл. Нөгөө талаар Хэнтий аймгийн 42 дугаар тойргийн 17 мянган иргэн нэг жилийн хугацаанд төлөөлөлгүй байлаа. Үүнээс илүү боловсон хүчнийг томилох ёстой" гэв.

Хэнтий аймгийн төлөөлөл Э.Цэцэгсайхан “Хэнтий аймгийн Хэрлэн сумын гуравдугаар багийн иргэн хүний хувьд Цэцэд яригдаж буй асуудлыг эсэргүүцэж, дуу хоолойгоо өргөхөөр ирсэн. Манай аймаг ядуурал өндөртэй, ажилгүйдэл ихтэй, үйлдвэржилт бараг байхгүй, амьжиргааны түвшнээс доогуур орлоготой иргэд цөөнгүй байдаг. Бид өнөөдөр УИХ-д төлөөлөлтэй байх эрхээ эдэлж чадахгүй нэг жил явлаа. Эрх баригч намын зүгээс удаа дараа тухайн тойрогт нөхөн сонгууль явуулахгүй байх арга хэрэглэж буйг би иргэн хүнийхээ хувьд эсэргүүцэж байна. Бид төлөөлөлтэй байснаар олон асуудал шийдэгдэнэ. Хэнтий аймаг хаягдаж байгаад харамсч байна” гэлээ.

Э.АРИУН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж