"Хүний эрхийг дээдлэх зорилгоор хөөн хэлэлцэх хугацааг өөрчилсөн"

Хуучирсан мэдээ: 2019.05.13-нд нийтлэгдсэн

"Хүний эрхийг дээдлэх зорилгоор хөөн хэлэлцэх хугацааг өөрчилсөн"

"Хүний эрхийг дээдлэх зорилгоор хөөн хэлэлцэх хугацааг өөрчилсөн"

УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд хэргийн хѳѳн хэлэлцэх хугацааг хасаж, хэрэгтнүүдэд ял завших боломж олгосон уг асуудлаар тайлбар хийлээ. Тэрээр мэдээллийн эхэнд “Хөөн хэлэлцэх хугацаатай холбоотой хэд хэдэн тайлбар хийе. Хуучин хуулийн төсөлд гэмт хэрэг хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн яллагдагчаар татсан өдөр хүртэл тоолно. Яллагдагчаар татсан гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг зогсооно гэж заасан. Санал гаргаж өөрчлөгдсөн байдал нь гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн анхан шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэл тоолно гэсэн байгаа.

Хуучин нь яллагдагчаар татах хүртэл нөгөөх нь шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэл. Яагаад ийм өөрчлөлт орсон бэ гэхээр хүнийг яллагдагчаар татаад удаан хугацаанд хорьж, мөрддөг. Бүх насаараа шахуу яллагдагчаар татагдаад хөөн хэлэлцэх хугацаа цагдаагийн байгууллага дээр зогсчихдог. Хорьж, мөрдөх хугацаа 24 сар нэртэй боловч Ерөнхий прокурорын шийдвэрээр хугацаагүй хорих заалтууд бий.

1986, 2002 оны Эрүүгийн хуулиудад одоогийн бидний өөрчилснөөр шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэл хөөн хэлэлцэх хугацааг тоолно гэсэн өөрчлөлт байсан. Үүнийг 2008 онд өөрчилснөөс болоод 10 мянга гаруй хэрэг түдгэлзсэн байдаг.

Үүнээс үүдэн хэргийн оролцогчдын хэн нэгэн нь алга болох, оргон зайлах, гадна дотно дотно байгууллагаас тайлбар ирээгүйгээс насаараа яллагдагчаар мөрдөн шалгуулах нөхцөл байдалд орсон. Хүний эрх талаас нь дээрдүүлэх зорилгоор санал гарч, өөрчлөгдсөн зүйл.

Хөөн хэлэлцэх хугацаа дуусахгүй байна гэдэг нь тухайн хүн насаараа гэмт хэрэгтэн мэт болох, гадагш дотогш явж чадахгүй байх зэрэг хүний эрхийн боломжууд нь хаагддаг. Хөөн хэлэлцэх хугацаагаар хязгаарлаж өгөхгүй бол мөрдөх байгууллагад очоод хөөн хэлэлцэх хугацаа зогсчихдог учраас хэрэг хаагдахгүй, тэндээ хүнийг тарчлаан байлгаад л байдаг гэсэн үг.

Хөөн хэлэлцэх хугацаандаа тухайн хэргийг хурдан, богино хугацаанд илрүүлэх хэрэгтэй. Хүний эрхийн асуудал бий гэдэг үүднээс шүүхэд шилжсэнээр хөөн хэлэлцэх хугацааг зогсоодог заалт оруулсан.

С.Зоригийг хөнөөсөн хэрэгтэй холбоотой хөөн хэлэлцэх хугацаанд өөрчлөлт оруулсан гэж шүүмжилдэг. 1986, 2002 оны бүх үе үеийн хуулиудад бүх насаар нь хорих болон цаазаар авах гэмт хэрэгт хөөн хэлэлцэх хугацааг тоолохгүй гэсэн заалт байсан. Одоо ч гэсэн мөн бий. Одоогийн хуулийн 1.10.4-т  бүх насаар нь хорих ял оногдуулсан гэмт хэрэг, хүн төрөлхтний аюулгүй байдал, энх тайвны эсрэг гэмт хэрэгт хөөн хэлэлцэх хугацааг тооцохгүй гэж заасан. Үүнийг өөрчлөөгүй.

Дэд сайд асан Б.Энхбаяр хууль зүйн ямар мэдлэгтэйг нь би ойлгохгүй байна. Б.Энхбаяр сайд  хоёр өөр асуудлыг С.Зоригийг хөнөөсөн хэрэгтэй холбож ярьж байгаа нь буруу юм. Улсын Дээд шүүх 2002 онд гаргасан хуульд тайлбартаа ч өнөөдөр бидний яриад байгаа өөрчлөлтийг хийсэн. Энэ нь Оросын жишиг. Эх газрын системтэй орнуудын хууль эрх зүйн орчинд хэрэгждэг хоёр зохицуулалтын нэгийг нь бид хэрэглэдэг. Германд ч энэ хуулийг ингэж хэрэглэдэг" гэв.

Тэрбээр цааш хэлэхдээ "Сүүлийн үед мэргэжлийн хяналттай холбоотой асуудлыг надтай хамаатуулж байна. Мэргэжлийн хяналтын хоёрын нэг нь надтай нэг төгсөлтийнх нь үнэн. Дэд сайд Б.Энхбаяр ч манай төгсөлт. Надтай хамт төгссөн 130 гаруй хүнийг хэрэгт холбогдохоор Ш.Раднаасэд ард нь байна гэх нь байж боломгүй. Мэргэжлийн хяналтын Ерөнхий газрын Экспорт, импорт, хорио цээрийн газрын дарга Э.Аззаяа намайг ажиллах нэг жилийн хугацаанд мэргэжлийн хяналтын газар ажиллаж байсан. Тэндээ л байгаа. Мэргэжлийн хяналтын газар ажиллаж байсан 2000 байцаагчийн үйлдсэн хэрэг болгоны цаана Ш.Раднаасэд байна гэвэл үүн шиг том гүтгэлэг байж болохгүй. Энэ асуудлаар Ш.Раднаасэдийг харлуулах зохион байгуулалттай ажлыг хүний өөрийнгүй хийж байна. Манай намаас ч, нөгөө талаас ч хийж байгаа.

Хоёрдугаарт, ажлын хэсэгт гарсан алдаа, дутагдал болон хуульд зайлшгүй хийх ёстой өөрчлөлтүүдийг байнгын хорооны ажлын алба хянадаг. Байнгын хорооны дарга болсноос хойш өнөөдрийг хүртэлх хугацаанд оруулсан 300 гаруй зарчмын зөрүүтэй санал миний нэр дээр бий.

"Нэг жил хүртэлх хорих хугацаагаар ял оногдуулахаар тогтоосон бол нэг жил өнгөрсөн, 8 жил хүртэлх хорих хугацаагаар ял оногдуулахаар тогтоосон бол таван жил өнгөрсөн, 12 жил хүртэлх хорих хугацаагаар ял оногдуулахаар тогтоосон буюу ял дээд хэмжээг тогтоосон хэрэгт 12 жил өнгөрсөн, 10 жилээс дээш хүртэлх хорих хугацаагаар ял оногдуулахаар тогтоосон хэрэгт 20 жил өнгөрсөн гэх мэт хэргийг хүнд, хөнгөн, онц хүнд гэдгээр нь ангилан хөөн хэлэлцэх хугацааг тоолдог горим нь өөр өөр" гэв.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
23
ТэнэглэлТэнэглэл
2
ЗөвЗөв
2
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж