Мянган хүүхдийг баярлуулна

Хуучирсан мэдээ: 2015.05.25-нд нийтлэгдсэн

Мянган хүүхдийг баярлуулна

Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрөөр мянган хүүхдийг баярлуулах арга хэмжээг Үндэсний дуу, бүжгийн эрдмийн чуулгад зохион байгуулах гэж байна. Тодруулбал, УИХ-ын гишүүн Б.Наранхүү өрх толгойлсон эхчүүдийн 1000 хүүхдэд зургадугаар сарын 1, 2-ны өдрүүдэд “Ишиг хөөрхөн” үндэсний дуулалт бүжгэн жүжгийг үнэгүй үзүүлэхээр болжээ.

Харин зургадугаар сарын 3, 4, 5-ны өдрүүдэд УИХ-ын гишүүн Б.Наранхүү Дундговь нутгийнхаа 5000 хүүхдэд “Ишиг хөөрхөн” дуулалт жүжгийг үзүүлж, баярлуулах аж.

Ер нь хүүхдийн эрхийг хамгаалах өдрөөр тэдэнд чихэр, шоколад, бэлэг сэлт өгч баярлуулахдаа гол нь биш, оюунд нь хөрөнгө оруулалт хийх хэрэгтэй гэдгийг тэрбээр онцолж байсан юм.

Б.ЗАЯА

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж