А.Мөрөн “Хүрхрээ” дээд лигт тоглож байна | News.MN - Мэдээллийн эх сурвалж

А.Мөрөн “Хүрхрээ” дээд лигт тоглож байна

Хуучирсан мэдээ: 2015.05.25-нд нийтлэгдсэн

А.Мөрөн “Хүрхрээ” дээд лигт тоглож байна

-А.Мөрөн "Мачва" багтай гэрээгээ цуцалж, дараагийн шалгаруулалтыг хүлээх зуураа "Сэлэнгэ пресс" клубтээ тоглож байна-

18 дугаартай нь А.Мөрөн.

Монголын хөлбөмбөгийн холбооны “Хүрхрээ" үндэсний дээд лигийн тэмцээний нэгдүгээр тойргийн тоглолтууд үргэлжилж байна. Есөн баг оролцож байгаа лигийн тэмцээн тавдугаар сарын 16-наас есдүгээр сарын 26-ныг хүртэл хоёр тойрог үргэлжилнэ.

Монголын анхны мэргэжлийн хөлбөмбөгчин Алтанхуягийн Мөрөн “Сэлэнгэ пресс” багтайгаа нэгдэж, энэ улирлын эхний тоглолтоо өнгөрөгч долоо хоногт хийлээ.

Японы Сасаки Мизүхог эгнээндээ багтаасан “ФС Улаанбаатар” болон “Сэлэнгэ пресс” багийн тоглолт тавдугаар сарын 23-нд хөлбөмбөгийн цэнгэлдэхэд болсон. Энэхүү тоглолтод 2:1-ээр “Сэлэнгэ пресс” өрсөлдөгчөө хожжээ. Тоглолтын 5 дахь минутад Сасаки Мизүхо эхний гоолыг оруулсан бол 37 дахь минутад А.Мөрөн айлын хаалгыг мялаалж тоог тэнцүүлсэн. Улмаар хоёрдугаар үеийн эхэнд Ч.Тогтохбаяр гоолдож, тоглолт 2:1-ээр “Сэлэнгэпресс”-ийн хожлоор өндөрлөв.

Монголын анхны мэргэжлийн хөлбөмбөгчин А.Мөрөн Сербийн лигт үргэлжлүүлэн тоглох боломжгүй болсон байна. Учир нь түүний тоглож байсан “Мачва” клуб Сербийн III лиг рүү унажээ. Сербийн III лигт гадны легионер тоглож болдоггүй дүрэмтэй аж. Тиймээс А.Мөрөн “Мачва” багтай гэрээгээ цуцласан бөгөөд түүнийг тус улсын нэгдүгээр лигийн багууд болон Куветын “Казма” клуб сонирхож байгаа гэх мэдээлэл байна.

Гэхдээ А.Мөрөн дараагийн шалгаруулалт хүртэл “Сэлэнг эпресс” клубтээ хүчин зүтгэх юм байна.

Ч.БОЛОР

"Болор дуран"-аар шалгав.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Зочин 2015-05-25 112.72.13.4

Muruuruu yavj bgaa Murunguur oroldood yahav dee yun ih zantai olon ym hutsdag ym bee teer doorhi sug.

Зочин 2015-05-25 112.72.13.153

Oorsdiinxoo toglogchdig xaash ni xiix ve gedeg gazart manai xuniig tooj avax uu? Yu l bol...

Минийхийг үнс Мөрөөн 2015-05-25 112.72.9.22

Мөрөн гээд л үхчихгээд байхын. Тийм сайн юм бол Азийн, Европын "Аваргуудын лиг"-т оролцдог багт ядаж тоглодоггүй юм уу. Иш чааваас гэж. "Реал Мадрид" клубын хамгийн бага цалинтай тоглогчийн хувцас барьдаг туслах нь байсан бол илүү алдартай болох байлаа. Монголд хэзээ ч хөлбөмбөг хөгжихгүй. Уругвай, Аргентин, Бразил шайбтай хоккейн дэлхийн аварга болох тэр цагт л Монголчууд анх удаа дэлхийн аваргад оролцох байх. Гэхдээ тэр гурван улс ойрын 50 жил хоккейн дэлхийн аваргад түрүүлэхгүй ха ха. Түлээнүүд дэмий юманд мөнгө зарж, хувийн бизнесээ хөгжүүлэх юм даа. Харин ард түмэн нь хоширгоод л нүдийг нь боосон гөлөг шиг алгаа ташиж суух гэж.

Зочин 2015-05-25 122.201.31.214

Chi ataarhuu Hun bn

Зочин 2015-05-25 202.21.100.210

Амжилт хүсье.