НИТХ-ын төлөөлөгч Ц.Баатархүүгийн санаачилгаар өнгөрсөн амралтын өдрүүдэд Чингэлтэй дүүргийн 12 дугаар хорооны айлуудын хашаанд мод тарилаа.
Нийслэлийн хүн амын 57 хувь нь амьдардаг гэр хороололд мод тэр бүр байдаггүй. Харин хөрсний бохирдол өндөртэй учраас хөрс, ус, агаарын бохирдлыг бууруулах үүрэгтэй ой модыг орчиндоо бүрдүүлэх шаардлага үүсээд байна.
НИТХ дахь АН-ын бүлгийнхэн өрх гэрээрээ нийслэл хотдоо таван мод тарьж ургуулахыг уриалсан. Үүнийгээ ажил хэрэг болгож, Ц.Баатархүү төлөөлөгч тойргийнхоо гэр хорооллын айлуудын хашаанд таван мод тарьсан байна.
Хашаандаа арчлах модтой болсон иргэд талархлаа илэрхийлж байлаа.
Эх сурвалж: НИТХ дахь Ардчилсан намын бүлэг
Холбоотой мэдээ