УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр үдээс өмнө хуралдлаа. Гэхдээ МАН бүлгээр хэлэлцсэн асуудлынхаа талаар албан ёсоор мэдээлэл хийсэнгүй, маргааш хэвлэлийн бага хурал хийнэ гэлээ.
Хуралдаанаар төр нийгмийн зүтгэлтэн Ю.Цэдэнбалыг улстөрийн хувьд бүрэн цагаатгах тогтоолын төсөл болон цаг үеийн асуудлаар санал солилцсон гэх мэдээлэл байна. МАН-ын бүлгээс өнгөрөгч баасан гаригт Ю.Цэдэнбалыг цагаатгаж, гэр музей байгуулах асуудлыг тусгасан тогтоолын төсөл өргөн барих тухай мэдэгдсэн билээ.
С.СҮРЭН