Ч.Улаан сайд аа, махны үнээ зохицуулъя!

Хуучирсан мэдээ: 2019.05.13-нд нийтлэгдсэн

Ч.Улаан сайд аа, махны үнээ зохицуулъя!

Ч.Улаан сайд аа, махны үнээ зохицуулъя!

Махны үнэ зогсолтгүй өссөөр нэг кг үхрийн мах 16500 төгрөгт хүрлээ. Орлого багатай өрхүүдийн хувьд мах тансаг хэрэглээ болон хувирч, дайвар бүтээгдэхүүнээр хоногийн хоолоо залгуулахаас аргагүйд хүрч байна. Гэвч дайвар бүтээгдэхүүнээс зүрх нэг кг нь 7000 төгрөгөөр зарагдах жишээний. Өмнө нь нийслэлчүүд хонины цул мах нэг кг-ыг нь 7000 төгрөгөөр худалдан авдаг байсан бол өнөө жил барааг нь харахаас цаашгүй сууна.

УИХ-ын зарим нэр бүхий гишүүн махны үнэ өсөхөд монголчуудын замбараагүй хэрэглээ нөлөөлж байна гэж тайлбарласан. Гэтэл "Хүчит шонхор" зэрэг хамгийн хямд үнэ санал болгодог хүнсний захад худалдаалагдаж байгаа мах нь түмпэн, түмпэнгээр нь хорхоглож, боодоглоод идэхээр хэмжээний бага үнэтэй биш.  “Ньюс” агентлаг өнгөрсөн долоо хоногт “Хүчит шонхор” хүнсний захаас сурвалжлага бэлтгэхэд  хонины ястай мах 9500, хонины цул мах 10.000, ямааны ястай мах 8500, цул нь 9000, үхрийн цул мах 12.500, ястай мах нь 11.500, адууны цул мах 9800, ястай мах нь 9500 төгрөгөөр тус, тус борлуулагдаж байсан юм.

Уг нь Монголын мал сүргийн тоо өнгөрсөн жилийн эцсээр 65 сая толгойд хүрсэн. Он гарсаар хүлээн авсан шинэ төлийн тоо нь 20 сая болсон. Мал төллөлт дуусаагүй байгаа ч одоогийн байдлаар мал сүргийн тоо 85 сая давсан гэсэн үг.

Хүн ам нь гурван сая. Нэг хүнд ногдох малынхаа тоо толгойгоор дэлхийд нэгдүгээрт бичигдэх мал аж ахуйтай боловч иргэд нь өндөр үнэтэй мах худалдан авч хүнсний хэрэгцээгээ хангах болсон нь төрийн бодлого дутагдаж байна гэж үзэхээс аргагүй юм.

Учир нь улс бүрийн стратегийн чухал бодлогын нэг нь хүнс байдаг. Монголчууд шиг махны хэрэглээ өндөртэй орны хувьд уг бүтээгдэхүүний хангамж, үнэ хамгийн чухлаар тавигдах учиртай. Тиймдээ ч Засгийн газар бүр инфляцад гол нөлөө үзүүлж ирсэн махны үнийг тогтворжуулах зорилгоор жил бүр нөөцийн мах бэлтгүүлж, түүнийгээ хавар худалдаанд гаргаж ирсэн уламжлалтай. Гэтэл энэ ажлыг хариуцдаг Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам  өнөө жилийн нийслэлчүүдийн махны хэрэгцээнд зориулж ердөө 4000 тонн мах нийлүүлэхээр бэлтгэсэн нь төр бэлтгэлээ хэрхэн хангасан бэ гэдгийг харуулах нэг үзүүлэлт юм.

Өмнөх жилүүдэд нөөцийн махыг 12 мянган тонноор бэлтгэж, худалдаанд гаргаж байсантай харьцуулахад даруй гурав дахин бага нийлүүлэлт юм. Нийлүүлэлт бага байхаар аль ч бараа бүтээгдэхүүний үнэ өсдөг нь зах зээлийн жам. Гэвч энэ бүхнийг зохицуулах гэж төр байдаг. Харамсалтай нь, бодлогын зохицуулалт хийх ёстой яам нь энэ үүргээ гүйцэтгээгүйгээс махны нөөцөө ч хангалттай бэлтгээгүй, түүнийгээ дагаад үнэ өссөөр 20 мянган төгрөг рүү дөхөж байна.

Ардчилсан намыг Засгийн эрх барьсан жил буюу 2016 онд нөөцөд бэлтгэсэн үхрийн ястай мах нэг кг нь 5750, хонины ястай мах 5400, ямааны цул мах 4400 төгрөгөөр худалдаалагджээ.

Харин өнгөрсөн дөрөвдүгээр сард худалдаанд нийлүүлсэн нөөцийн үхрийн ястай мах нэг кг нь 7200, хонины ястай мах 6000, ямааны ястай мах 5500 төгрөгөөр худалдаанд гаргасан нь нэг кг тутамдаа 1500 орчим төгрөгөөр өссөнийг харуулна. Ингэхдээ нөөцийн цул мах ч бэлтгэж чадаагүй нь худалдаанд гаргасан нөөцийн махны нийлүүлэлт хэлээд өгч буй.

Нөөцийн махыг хангалттай бэлтгэж чадаагүй шалтгаанаа албаныхан “Банкны шаардлага хангадаг аж ахуй нэгж байдаггүйгээс нөөцийн махыг бэлтгэхэд хүндрэл учирсан” гэдэг тайлбар хийгээд сууж буй нь өнөөх ад үзээд байсан Ардчилсан намынхны хэрэгжүүлсэн “Үнэ тогтворжуулах” хөтөлбөр л бодит хөрсөө олсон бодлого байжээ гэдгийг хэлээд өгч буй. Харамсалтай нь, МАН Засгийн эрх авсан даруйдаа Монголбанкнаас хэрэгжүүлсэн “Үнэ тогтворжуулах” хөтөлбөрийг шүүмжилж, хэдхэн компанид бага хүүтэй зээл олгосон асуудлыг шалгана хэмээн мэдэгдэж байв.

УИХ-аас ажлын хэсэг байгуулагдан ажилласан ч “но”-той зүйл олж чадаагүй. “Ноцтой” гэж өөрсдийнх нь сүр дуулиан болгон зарласан зөрчил нь хэдхэн компанид давуу эрх олгож, бага хүүтэй зээл олгосон тухай байсан юм. Харин өнөөдөр махны үнэ нэг кг-ыг нь 16500 төгрөгт хүргэснээ эрх баригчид зөв бодлого хэрэгжүүлсэн гэж гүрийхгүй биз хэмээн найдъя.

МАН байхад дайснаар яах вэ гэдэг ч аргагүй л үнэн юм даа.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ХарамсалтайХарамсалтай
2
ГайхмаарГайхмаар
2
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж