Зун цаг нь ургамал ногооны харшилтай хүмүүсийн харшил сэдэрдэг үе юм. Энэ үед мэргэжлийн эмчийн зөвлөгөөний дагуу эм ууж, тарилга хийлгэхээс гадна хоол, хүнсний дэглэм барих нь чухал байдаг. Түүнээс гадна өмнө нь хэрэглэж байгаагүй хоол хүнсийг болгоомжтойгоор хэрэглэхийг эмч нар зөвлөдөг юм.
Харшлын үед хэрэглэж болохгүй хүнс нь:
-Халуун ногоотой, шарсан, утсан, хиам, зайдас
-Загас, түрс зэрэг далайн гаралтай бүтээгдэхүүн
-Өндөг
-Бяслаг, зайрмаг, майонез, кетчуп, маргарин
-Амтат чинжүү, редис, улаан лооль, даршилсан ногоо, давсалсан өргөст хэмх
-Мөөг, самар
-Нимбэгийн төрлийн жимс, гүзээлзгэнэ, бөөрөлзгөнө, чангаанз, тоор, анар, усан үзэм, чацаргана, киви, хан боргоцой, амтат гуа, тарвас
-Хийжүүлсэн ундаа, квас
-Кофе, какао, шоколад
-Зөгийн бал, хатуу чихэр, зефир, пастил, бялуу, кекс
-Бохь зажлахыг хориглодог байна.
Харин бага хэмжээтэйгээр хэрэглэж болох хүнс нь:
-Хүүхдийн будаа, гоймон, цагаан талх
-Сүү, цөцгий, аарц, йогурт /жимстэй/
-Хонины мах, тахианы мах
-Лууван, манжин, улаан манжин, сонгино, сармис
-Интоор, хад, банан, цангис, халгайн ханд
-Цөцгийн тос
Хэрэглэж болох хүнс нь:
-Хүүхдийн будаанаас бусад будаа
-Тараг, био тараг, жимсгүй йогурт
-Үхэр, гахай, цацагт хяруулын мах
-Бүх төрлийн байцаа, яншуй, шош
-Алим, лийр, улаалзгана, чавга
-Цэвэршүүлсэн ургамлын тос
-Хоёрдугаар гурилын талх, бүхэл үрийн гурилан бүтээгдэхүүн
Дээрх хоолны дэглэмийг харшил сэдэрсэн эхний 7-10 хоногт барихыг эмч нар зөвлөж байна.
О.СУГАР