"Төр говийн бүсэд харгис бодлого эрчимтэй явуулж байна"

Хуучирсан мэдээ: 2019.05.13-нд нийтлэгдсэн

"Төр говийн бүсэд харгис бодлого эрчимтэй явуулж байна"

"Төр говийн бүсэд харгис бодлого эрчимтэй явуулж байна"

Хил хязгааргүй алхам” төрийн бус байгууллагаас /ТББ/ Дорноговь, Говьсүмбэр аймгийн уул уурхайн нөлөөлөлд өртсөн иргэд УИХ-д таван удаа хандсан ч нааштай хариу авч чадахгүй байгаа талаар өнөөдөр /2019.05.13/ мэдээлэл хийлээ. Мэдээллийн эхэнд тус ТББ-ын тэргүүн Н.Баярсайхан дэлгэрэнгүй мэдээлэл өгсөн юм.

Тэрбээр “Говийн бүс нутагт газрын дээрэм хийх, харгис бодлого үйл ажиллагааг эрчимт явуулах боллоо. Засгийн газар 2019 оныг “Иргэн төвтэй төрийн үйлчилгээ” гэсэн худлаа амлалт, уриа лоозонгоор иргэдийг хууран тайвшруулж, говийн бүс нутгийг үндэсний эрх ашиг, улс төрийн намын амлалтын хэрэгсэл болгон доромжлох болсон нь хэрээс хэтэрч байна.

Өнөөдрийн байдлаар Дорноговь, Өмнөговь, Дундговь, Говьсүмбэр аймгийн нутаг дэвгэрт нийт 800 шахам лиценз олгогдож, үүний дотроос Дорноговь аймгийн Даланжаргалан суманд гэхэд 100 гаруй, Айраг суманд 50 гаруй, Дундговь аймгийн Баянжаргалан, Өлзийт, Дэлгэрхангай сумдад тус бүр 40 гаруй тусгай зөвшөөрөл олгоод байна. Эдгээр дээр нэмээд газрын тос болон баяжуулах боловсруулах үйлдвэрүүд, тэдгээрийг дагасан олон сөрөг үйлчилгээ явагдаж байна.

Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын иргэдийн өмчлөлийн газрыг дамнуулан “Эйкү Сора” гэх гадаадын 100 хувийн хөрөнгө оруулалтай компанид 2015 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдөр нэг компанид таван лиценз гаргаж өгсөн байдаг. Нэн эмзэг усны гачигдалтай говь нутагт уул уурхайн үйл ажиллагааг төвлөрүүлэн явуулах бодлогыг УИХ болон Засгийн газар хэрэгжүүлэхдээ зөвхөн уул уурхайд хэт дулдуйдсан бодлого баримталж, хөдөөгийн иргэдэд ялгавартай хандаж байна гэж дүгнэхэд хүргэж байна.

Говийн бүсийн хэмжээнд уул уурхайн салбарыг хөгжүүлэхдээ хуримтлагдах, мөн стратегийн нөлөөллийн үнэлгээ болон хүний эрх, нийгмийн болон эрүүл мэндийн нөлөөллийн үнэлгээ хийх эрх зүйн орчны үнэлгээг нэг ч удаа хийлгээгүй. Лиценз авахдаа хэдхэн төрлийн бичиг баримт бүрдүүлснээр эрх олгодог. Иргэд, оршин суугчдаас асууж зөвлөлгүй тусгай зөвшөөрөл олгож байна. Үүний улмаас говийн бүсийн 100 гаруй мянган малчин малаа бэлчээх газаргүй, хүн малын ундны усаар гачигдахад хүрээд байна.

Бид энэ талаар УИХ-ын Өргөдлийн байнгын хороонд 2017 оноос хойш 1000 хүний гарын үсэг цуглуулан, дөрвөн удаа өргөдөл гаргаж ирсэн. Өнөөдөр зургаа дахь өргөдлөө Говьсүмбэр болон Даланжаргалан сумдын иргэд дахин хүргүүлэх гэж байна. Өргөдлийн мөрөөр хариуцлагатай хандаж арга хэмжээ авна гэж найдаж байна. Төр үүргээ хэрэгжүүлж, ард түмнээ сонсож, хамгаалж ажиллана гэдэгт одоохондоо итгэл тасраагүй байгааг хэлмээр байна. Эс бөгөөд эцсийн хүчээ нэгтгэн тэмцэх болно" гэж мэдэгдлээ.

Э.БУРАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж