Мьянмарын нисгэгч урд дугуйгүй онгоцыг амжилттай газардуулжээ

Хуучирсан мэдээ: 2019.05.13-нд нийтлэгдсэн

Мьянмарын нисгэгч урд дугуйгүй онгоцыг амжилттай газардуулжээ

Мьянмарын нисгэгч урд дугуйгүй онгоцыг амжилттай газардуулжээ

Мьянмар улсын Янгон хотоос Мандалай хотын нисэх буудалд газардах гэж байсан зорчигч тээврийн онгоцны урд дугуй дэлгэгдээгүйн улмаас нисгэгч онгоцыг урд дугуйгүйгээр газардуулахаар болсон байна. Энэ үйл явдал өчигдөр /2019.05.12/ болсон бөгөөд онгоцны ахмад Миат Мои Аунг “Embraer 190” загварын онгоцны дугуй дэлгэгдэхгүй байгааг нисэх буудлын хяналтын ажилтнуудад харуулах гэж эхлээд нисэх буудлыг хоёр ч удаа тойрон нисчээ.

Гэвч нисэх буудлын хяналтын ажилтнууд түүний санааг ойлгохгүй байсан учир нисгэгч онгоцыг газардуулахаар шийдэж, онгоцны жинг багасгахын тулд шатахуунаа агаарт шатааж дуусгаад, онгоцоо доошлуулж эхэлжээ.

Ахмад Мои Аунг маш чадварлаг ажилласнаар онгоцонд байсан 89 зорчигч болон нислэгийн багийнхан эсэн мэнд, гэмтэж бэртэлгүй газардаж чадсан байна. Онгоц бүрэн зогсохоосоо 25 секундын өмнө хамраараа газар хатгаснаас өөр асуудал гараагүй аж.

Эх сурвалж:BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
38
ЗөвЗөв
11
ГайхмаарГайхмаар
3
ХөөрхөнХөөрхөн
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж