Олимпийн эрх олгох Ази тивийн эмэгтэйчүүдийн волейболын аварга шалгаруулах тэмцээн БНХАУ-ын Тяньжин хотноо үргэлжилж байна.
Тус тэмцээнд 14 улс оролцож байгаагаас шөвгийн наймд БНХАУ, Тайланд, Тайвань, Казахстан, Япон, БНСУ, Иран, Вьетнамын багууд шалгарсан билээ.
Харин манай шигшээ баг хэсэгтээ Япон, Вьетнамын багуудад хожигдож, улмаар Энэтхэгийн волейболчдыг дийлээгүй. Харин маргааш дөрөв дэх тоглолтоо маргааш буюу тавдугаар сарын 26-ны өдөр Австралийн багтай хийх гэж байна. Манай волейболчид Австралийн багийг хожвол IX байрын төлөө өрсөлдөх эрхийг авах юм.
Австралийн багийн хувьд “D” хэсэгт Филиппинийг багийг хожиж, БНСУ, Казахстаны багуудад хожигджээ. Улмаар "G" хэсэгт Шри-Ланк, ХонгКонгийн багуудыг хожжээ.
"C" хэсэг:
V.20 Вьетнам-Япон 3:2 (16-25, 22-25, 25-22, 25-22, 18-16)
V.21 Вьетнам-Монгол 3:0 (25-18, 25-14, 25-13)
V.22 Монгол-Япон 0:3 (20-25, 15-25, 11-25)
"G" хэсэг:
V.24 Монгол-Энэтхэг 0:3 (18-25, 15-25, 16-25)
IX-XII байр:
V.26 Монгол-Австрали (Хожсон нь IX байрын төлөө тоглоно)
V.26 Энэтхэг-Филиппин (Хожсон нь IX байрын төлөө тоглоно)
Тэмцээний шөвгийн наймд БНХАУ-Казахстан, Тайланд-Япон, БНСУ-Иран, Вьетнам-Тайваны багууд учраа таарсан байна.
18 дахь удаагийн Ази тивийн АШТ-ий медальт байрт шалгарсан багуудад олимпийн эрх олгох юм.
Багийн ахлах дасгалжуулагчаар Готовын Баярсайхан, туслах дасгалжуулагчаар Батдоржийн Хэрлэн, багийн менежерээр Тэрбишийн Алтансүх нар ажиллаж байна.
Багийн бүрэлдэхүүнд Г.Цэцэгжаргал (багийн ахлагч), А.Батжаргал, С.Пүрэвжаргал, Ч.Номинчулуун, Г.Энхнаран, Б.Энхзаяа, Г.Хонгорзул, Г.Хандсүрэн, Б.Цолмон, М.Сувдмаа, Ч.Халиун, С.Отгонбямба нар багтжээ.
Ч.БОЛ