ЖДҮ-ийн эх орон-6: Хаан жимс дэлхийг байлдан дагуулна

Хуучирсан мэдээ: 2019.05.13-нд нийтлэгдсэн

ЖДҮ-ийн эх орон-6: Хаан жимс дэлхийг байлдан дагуулна

ЖДҮ-ийн эх орон-6: Хаан жимс дэлхийг байлдан дагуулна

Монгол хүн танд зориулан үйлдвэрлэв

Үндэсний үйлдвэрлэл, жижиг дунд үйлдвэрлэлээ дэмжих хүрээнд "ЖДҮ" корпорациас үндэсний үйлдвэрлэлийн бүтээгдэхүүний нэгдсэн сүлжээ байгуулахаар ажиллаж байгаа билээ.

Энэ хүрээнд Монголын үндэсний үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүнээс цувралаар танилцуулж байна.

ЖДҮ-гийн эх орон-6:Хаан жимс дэлхийг байлдан дагуулна

Эртний Грекийн хаан томоохон тулааны дараа ойн төгөлд морьдоо идээшлүүлж амрааж ахуйд эцэж ядарсан морьд онцгой нэгэн бутнаас идмэгцээ өнгө зүс орон гялалзаж, тамир тэнхээ нь сэргээд иржээ. Үүнийг анзаарсан хаан ид шидтэй энэхүү бутыг HIPPOPHAE RHAMNOIDES буюу “Морийг гялалзуулдаг бут” хэмээн нэрлэсэн гэдэг. Энэ бол домог. Харин түүхийн баримтаар Чингис хаан их цэргээ хөдөлгөн дайн тулаанд бэлтгэхдээ борц, хатаасан чацаргана тэргүүнийг зэхэж, дайчид нь эрч хүчээ эндээс сэлбэж яван гэдэг. Үнэхээр ч чацаргана хэмээх энэ гайхалтай жимс хэчнээн ховор гайхамшигтай хүч агуулдаг болохыг монголчууд эртнээс мэдэж, судалж хэрэглэж ирсэн. Тийм ч учраас ХААН жимс хэмээн нэрийддэг. Зөвхөн жимс төдийгүй навч, бут нь ч анагаах чадалтай гэгдэг.

Антиоксидант, витамин, эрдэс, тос, омега, эслэгийг хамгийн их хэмжээгээр агуулсан энэхүү жимсийг эрт үеэс Түвд, Монгол, Хятад, Оросын уламжлалт анагаах ухаанд хоол боловсруулалт болон цусны эргэлтийг сайжруулах, ханиад дарах, шархыг эдгээхэд хэрэглэж ирсэн.

Харин монголчууд өнөөдөр чацарганы тосыг гаргаж авч, ходоодны шарх, түлэгдэл гэмтлийг онцгой анагаагч болохыг нь батлан харуулж байна. Монголын чацарганы тос онцгой анхаарах чадвартай болохыг дэлхий нийт ч ч анхаарч эхэлж байна. Үүнээс гадна энэ жимс хөгшрөлтийн эсрэг гайхалтай үйлчилгээтэй болохоор өнөөдөр гоо сайхны бүтээгдэхүүний найрлагад орох үнэт эрдэнэ болоод байгаа. Ийм л гайхамшигтай жимс Монголын баялаг. Монгол Улсын Ерөнхийлөгч асан “Бид чацаргана жимсээ боловсруулан, эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, дэлхийн тавцанд гаргаж чадвал дэлхийг байлдан дагуулж чадна, магадгүй өнөөдрийн Эрдэнэтийн олж буй ашгаас ч илүү ихийг олох боломжтой” хэмээн чацаргана тарих уриалгыг гаргаж байсан юм.

Харин одоо Монголчууд бас ч гэж нэг шат ахиад байна. Бүр зөвхөн Монгол эрдэмтдийн 20 жилийн судалгааны үр дүнд бүтээсэн чацаргын охь хэмээх шинэ бүтээгдэхүүнийг дэлхийд таниулж байна. Дэлхийд ховорхон эрс тэрс  цаг ууртай. Өвөлдөө -40 хүйтэрч, зундаа +30 хэм халдаг нутагт зохицон ургадаг Монгол чацаргана өөр аль ч улсынхтай харьцуулшгүй найрлагатай гэдгийг таниулан сурталч байна.

Увсын сарьдаг хөх уулс, жавар тачигнасан бүсэд ургасан зэрлэг жимс хийгээд олон зуун жил газар тариалан эрхэлж байгаа бусад улсуудтай харьцуулахад харьцангуй эрүүл эко хөрстэй Монголын чацаргана, түүгээр хийсэн бүтээгдэхүүнээ дэлхийд сурталчлах эхний алхмуудыг хийж байна. Эхнээсээ ч манай чацарганы бүтээгдэхүүнүүд өмнөд хөрш БНХАУ, Өмнөд Солонгос Японд худалдаалж, гадаадынхны анхаарлыг татаж эхлээд байна. Гайхалтай байгаа биз?

Зөвхөн чацарганаар дагнан бүтээгдэхүүн эрхэлдэг компаниуд толгой дараалан өсч өндийж байна. Монголчууд бид чацарганаараа дархлаа сайжруулах охь, анагаах чадалтай тос, гоо сайхны бүтээгдэхүүнүүдээ хийж эхэлж байна. Цаашилбал, Өмнөд Солонгос зэрэг улсууд Монголын чацарганыг авч гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэх санал тавьж байгаа гэсэн. Тэгэхээр энэ манай баялаг, бидний орлого, экспортын яалт ч үгүй содон бүтээгдэхүүн мөн байгаа биз?

Тэгэхээр Монгол чацарганаа дэлхийд гаргацгаая. Монголын үндэсний бүтээгдэхүүнээ дэмжээрэй.

Сонгинохайрхан дүүргийн жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих төвийн захирал О.Гэрэлт-Од

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж