М.Форст: Хуулийн нэмэлт өөрчлөлтүүд хүний эрхийг хамгаалагчдад айдас төрүүлж байна

Хуучирсан мэдээ: 2019.05.13-нд нийтлэгдсэн

М.Форст: Хуулийн нэмэлт өөрчлөлтүүд хүний эрхийг хамгаалагчдад айдас төрүүлж байна

М.Форст: Хуулийн нэмэлт өөрчлөлтүүд хүний эрхийг хамгаалагчдад айдас төрүүлж байна

НҮБ-ын тусгай илтгэгч Мишель Форст дөрөвдүгээр сарын 30-аас тавдугаар сарын 13-ны хооронд хоёр долоо хоногийн туршид Монгол Улсад ажиллалаа. Тэрбээр Улаанбаатар хот болон Дорноговь аймагт ажиллахдаа нийт 100 гаруй хүний эрхийг хамгаалагчидтай уулзаж, Монгол Улсад хүний эрхийн хамгаалагчдын нөхцөл байдал ямар түвшинд байгаад дүн шинжилгээ хийснээ өнөөдөр /2019.05.13/ сэтгүүлчдэд танилцуулсан юм.

Тэрбээр “Монгол Улс нь Зүүн болон Төв Азийн бүс нутагт ардчиллын манлайлагч хэмээн ойлгогддог боловч сүүлийн үед анхаарал татахуйц, хоёрдмол утгаар ойлгогдож болох нэмэлт өөрчлөлт зарим хуульд орж байгаа нь хүний эрхийн хамгаалагчдад айдас төрүүлж, тэдний ажилд саад бэрхшээл учруулж байна” гэв.

Мөн Монгол Улсад хүний эрхийг хамгаалагчдын эсрэг халдлага гарч, шахалт дарамт цөөнгүй бүртгэгдсэн ч тэдний эсрэг зохион байгуулалттай халдлага үйлдэх үзэгдэл байхгүй, хүний эрхийг хамгаалагчдын үйл ажиллагаа явуулах орчин Монголд аюулгүй байгаа ч тэднийг дэмжсэн таатай орчин бүрдээгүй байна гэдгийн онцолсон юм.

Монгол Улс  нь Үндсэн хуулиас гадна бусад хууль тогтоомжид хүний эрхийг хангах, хамгаалах чиглэлд тодорхой зүйл заалтыг туссан хэдий ч энэ чиглэлд хийвэл зохих хэд хэдэн ажил байгаа гэдгийг ноён Мишель Форст онцлов. Тодруулбал сүүлийн үед батлагдаж буй хуульд шударга ёс сахиулах чиглэлд ухралт хийсэн. Шүүх, АТГ зэрэг хуулийн байгууллагуудын удирдлагыг сольж буй нь шүүхийн хараат бус байдалд цаашид ноцтой сөрөг үр дагавар  учруулж мэднэ гэв.

Үүнээс гадна, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх Монгол Улсад маш сайн хангагдсан. Үүнд би монголчуудад баяр хүргэмээр байна. Гэхдээ энэ чиглэлийн эрхийг хязгаарласан хэд хэдэн онцлох хууль байна. Тухайлбал, зөрчлийн тухай хуулийг дурдаж болно. Үүнээс гадна, сүүлийн үед регистрийн дугаараар олон нийтийн сүлжээнд бүртгүүлэх асуудлыг монголчууд ярих болж, энэ нь иргэдийг мэдээлэл олж авах эрхэд халдсан хэрэг болно гэж харж байна.

Мөн шүгэл үлээгч болон эрэн сурвалжлах сэтгүүлзүйгээр дагнасан сэтгүүлчдэд мэдээлэл авах эрхийг нь боогдуулах болно. Иймээс л Монгол Улсад авлига, хуулийн гадуур үлдэх байдал газар авч байна.

Үүнээс гадна тайван жагсаал цуглаан хийх эрх нь зөрчигдөж байна. Тухайлбал, ЛГБТ хүмүүс жагсаал хийхээр Нийслэлийн захирагчийн албанд хэд хэдэн удаа хандсан боловч талбай дээр арга хэмжээ зохион байгуулах гэж байгаа тул боломжгүй гэсэн хариу өгсөн нь хүний эрхийг зөрчилд тооцогдоно.

Мишель Форст нь Монголд ажиллах хугацаандаа Монгол Улсын Хүний эрхийн үндэсний комиссын үйл ажиллагаатай танилцаж, төсөв хөрөнгө болон орон тоогоо нэмэгдүүлэх зөвлөмж өгчээ. Ингэснээр орон нутагт үйл ажиллагаа нь идэвхжих боломжтой гэв.

Мөн тэрбээр Монгол Улс 2016 онд тахрын албаа татан буулгаж, ингэснээр гэрч хохирогчийг хамгаалах чиглэлд ухралт хийсэн гэдгийг онцлов. Иймээс тахрыг албыг сэргээх шаардлага байгааг дурдсан билээ.

Монгол Улсад хүний эрхийг хамгаалагч гэж хэн болох талаар ойлголт дутмаг, тэднийг гутаан доромжлох байдал хэвийн үзэгдэл болжээ. Иймээс зарим нэг хүний эрхийг хамгаалагч нарыг эрсдэлд бүлэгт оруулсан. Тухайлбал,

  • Залуухан хүний эрхийг хамгаалагчдад зайлшгүй анхаарал хандуулах, туслан дэмжих хэрэгтэй. Өнөөдөр Монгол Улсад хүүхдийн эрх маш их зөрчигдөж байна. Үүнд хүүхдүүд өөрсдөө тэмцэх хэрэгтэй. Хүүхэд хүүхдийнхээ эрхийг хамгаалагч байх хэрэгтэй. Эдгээр залуу тэмцэгчдийн ач холбогдлыг өндрөөр үнэлэх хэрэгтэй.
  • Үүнээс гадна, хүний эрхийг хамгаалагч эмэгтэйчүүдийг эрсдэлд бүлэгт оруулсан. Учир нь тэднийг олон нийтийн сүлжээнд “муухай ээж” гэх зэргээр гутаан доромжилж байна.
  • Мөн малчид. Уул уурхайн хөгжсөн орон нутагт амьдарч буй малчид иргэдийг эрх байнга зөрчигддөг.Ус, байгаль орчин, агаар бохирдсоноор тэдний эрх ч зөрчигдөж байна гэсэн үг гэв.

НҮБ-ын тусгай илтгэгч Мишель Форст нь НҮБ-аас санхүүждэггүйг. Хараат бусаар судалгаагаа хийдэг юм байна. Иймээс хүний эрхийг хамгаалагчдын эрх зөрчигдөж байна гэж үзвэл түүнд  хандаж болох ажээ. Улмаар Мишель Форст нь хүний эрхийг хамгаалагчдад тулгамдаж буй асуудлын мөрөөр төрийн байгууллагуудад шаардлагаа тавих юм байна. Гэхдээ сүүлийн үед төрийн байгууллагуудад хандсан ч тодорхой үр дүн гарахгүй байгаа тул тухайн компаниудад мөн адил хандах болжээ. Одоогоор Мишель Форст нь тодорхой хэдэн компаниудад захидал хүргүүлсэн. Тэдгээр компаниуд 60 хоногийн дотор хариугаа түүнд өгнө. Тэрхүү хариуг нь олон нийтэд ил болгох замаар ажилладаг гэлээ.

Үүнээс гадна тэрбээр "Миний бие Монгол Улсад ажиллах хоёр долоо хоногийн хугацаандаа Төр засгийн байгууллагууд болон тодорхой компаниудад зөвлөмж өгсөн. Монголчууд миний зөвлөмжийг хэрэгжүүлэх тал дээр ажиллана гэж найдаж байна. Би ирэх есдүгээр сард энэ чиглэлийн мэргэшсэн шинжээчидтэй ирж Монгол Улсад  дахин ажиллах болно. Энэ хугацаанд Монгол Улс тодорхой ахиц дэвшил гаргасан байгаасай гэж хүсч байна" гэдгийг илтгэлийнхээ төгсгөлд онцолсон юм.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж