"Монголын кино урлаг дахь түүхэн үйл явдал Mongolian Connection Казахстанд" | News.MN

"Монголын кино урлаг дахь түүхэн үйл явдал Mongolian Connection Казахстанд"

"Монголын кино урлаг дахь түүхэн үйл явдал Mongolian Connection Казахстанд"

"Монголын кино урлаг дахь түүхэн үйл явдал Mongolian Connection Казахстанд"

Монголын кино урлагийн түүхэнд нэгэн шинэ хуудас, өнгө нэмсэн онцлог үйл явдал болсон нь “Ай Фай Продакшн” санаачлан “Номадиа пикчерс”, “Оранж энтертайнмент”-тай хамтран продюсерлэсэн “Монголиан Коннекшн” уран сайхны кино энэ сарын 9-нөөс “Меломан Афиша” компаниар дамжуулан Монгол Улсаас анх удаа гадны зах зээлд буюу Казахстан Улсын 77 кинотеатрт гарч эхэлжээ.

Энэ сарын 3-нд Алматы хотод болсон тус киноны нээлтийн арга хэмжээнд Монгол Улсаас уг киног продюсерлэсэн болон кинонд ажилласан баг хамт олныг төлөөлж продюсер Б.Амарсайханы хамт нийт найман уран бүтээлч оролцсон байна.

Киноны нээлтэд бидний сайн мэдэх “Рэкетир”, Казахстан Улсаас Оскарын “Гадаад хэл дээрх шилдэг кино” номинацид нэр дэвшсэн “Дорога к матери” зэрэг кинонуудын найруулагч Акан Сатаев, “Forbes KZ” сэтгүүлийн хувь эзэмшигч, Казахстаны тэрбумтан Арманжан Байтасов, алдарт дуучин Дильназ Ахмадиева, алдарт жүжигчин Тауекел Мусилим, Динара Бактыбаева, Карлыгаш Мухамеджанова, Фархад Абдраимов, продюсер Игорь Цай, блоггер Дина Цай, Казахстаны орлон тоглогчдын “Номад стантс”-ын хамт олон зэрэг алдартнууд, бизнесменүүд хүрэлцэн ирж, киноны тухай өндөр сэтгэгдэлтэй үлджээ.

Уг уран бүтээлд Америк, Казахстан, Герман, Канад зэрэг 13 орны уран бүтээлч Монголд ирэн ажилласан бөгөөд Монгол Улс, АНУ-д зураг авалтаа хийсэн юм. Цаашид энэхүү бүтээлийг Казахстанд төдийгүй Хойд Америк, Зүүн өмнөд Азийн орнуудад дистрибьютерээр дамжуулан гаргахаар продюсерийн багийнхан зорин ажиллаж байгаа аж.

Олон улсын уран бүтээлчидтэй хамтарч уг киног бүтээсэн ч киноны хөрөнгө оруулалт, санхүүжилт нь “Ай Фай Продакшн”, “Номадиа Пикчерс”, “Оранж энтертайнмент”, “М-Ойл Групп”, “M энтертайнмент”, “Сэрүүн групп” болон хувь санхүүжүүлэгчдээс 100% “боссон” гэдэг утгаараа дан ганц Монголын кино гэж овоглох бүтээл болсон нь бахархалтай. Мөн тус бүтээлд “АПУ” ХК-ийн Чингис брэнд, Петровис группийн Mobil болон Rolf брэнд, “Ялгуун” брэнд, Caffe Bene, S Outlet дэлгүүр хамтран ажилласан юм.

Казахстан улсын нээлттэй давхцан киноны продюсер Б.Амарсайхан “Синема Авардс 2019” наадмаас “Монголиан Коннекшн” киногоороо “Шилдэг продюсер” шагнал хүртсэн байна.

Монголын уран сайхны кино гадаад зах зээлд бүх кинотеатраар ийнхүү гарах анхны шанг татаж, шинэ жишгийг тогтоосонд жүжигчин, продюсер Б.Амарсайхан болон түүний багийнханд баяр хүргэж, энэ замаараа олон Монгол уран бүтээлийг түүчээлэх болтугай гэсэн ерөөл дэвшүүлье!

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ЗөвЗөв
4
ГайхмаарГайхмаар
2
ТэнэглэлТэнэглэл
2
БурууБуруу
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

9 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Энхрий 2019-05-13 66.181.161.93

х***а л биш бол хэнтэй ч суусан яаадаг юм

Avatar

Ганц бие бүсгүй 2019-05-13 66.181.161.93

Нээх сүрхий хүн доромжилсон юмнууд бх юмаа өөрсдөө чадахгүй байж тийм сүрхий юм бол өөрсдөө кино хийгээч яаадгийн х***а л биш бол хэнтэй ч суусан яаадаг юм манай монголын эрчүүд олигтой биш эхнэр хүүхдээ хүчирхийлж алж талж бгаа биздээ өндөрөөс шидэгдэж байсанаас гадаад хүнтэй суусан нь дээр дэг

Avatar

нямка.. 2019-05-13 112.72.11.115

гадныхантай нэг кино хийсэн болоод.л нэг хүүхнийг гадныханд алдчих юм…энэ улаан плажтай цэцэг гэдэг юм казах залуу дагаад алга боллоо…энэ тал дээр бодолцмоор юм…том асуудал шүү…

Avatar

Зочин 2019-05-13 202.21.124.131

haha

Avatar

Зочин 2019-05-13 66.181.168.131

bayar hurgii

Avatar

Зочин 2019-05-13 66.181.168.131

Zugeer l bayar hurgej chadahguimaa gehed duugui bgaach dee muu orkuudaa.

Avatar

sss 2019-05-13 66.181.160.59

amraa ats eh ornoo gutaachaad badiin shoo irheer chin amitan bolgonoo bas boloogui tend buudald 2 kazaktai zavaarch bgaad garduulsan shees shuu dee

Avatar

Зочин 2019-05-13 64.119.24.120

Монголд миагаараа дуудуулаад байсан кино

Avatar

Зочин 2019-05-13 223.39.139.1

ХӨӨРХИЙ ДӨӨ БААС ШЭЭС УГААДСАНДАА БАРИГДСАН ГЭР ХОРООЛЫН ГУДАМЖ Л ГАРДАГ ШДЭЭ. ОНИГОО ОНИГОО. КИНО ХИЙГЭЭД Ч ЯАДГИЙН.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж