Сайжруулсан түлшийг картаар олгоно | News.MN

Сайжруулсан түлшийг картаар олгоно

Сайжруулсан түлшийг картаар олгоно

Сайжруулсан түлшийг картаар олгоно

Монгол Улсын Засгийн газраас 2019 оны тавдугаар сарын 15-наас эхлэн Улаанбаатар хотод түүхий нүүрс оруулж, хэрэглэхийг хориглох шийдвэр гаргасан билээ. "Таван толгой түлш" ХХК нь Засгийн газрын тогтоолоор 2018 оны тавдугаар сард байгуулагдсан бөгөөд өнгөрсөн хугацаанд хоёр үйлдвэр ашиглалтад оруулж, өнөөдрийн байдлаар Үйлдвэрлэлийн гурван шугам ажиллаж, цаашдаа нийт долоон шугам болгон өргөтгөхөөр ажиллаж буй аж.

Улаанбаатар хотод 220 мянган өрх жилдээ хүйтний улиралд 1.2 сая тонн түүхий нүүрс хэрэглэдэг гэсэн судалгаа бий. "Таван толгойн түлш" ХХК-ийн үйлдвэрлэж буй сайжруулсан шахмал түлш нь 220 мянган айлыг 600-700 мянган тонноор бүрэн хангах боломжтой ажээ.

Нийслэлийн гэр хорооллын 107 байршилд сайжруулсан шахмал түлш худалдах цэг байхаар төлөвлөсөн билээ. Энэ ажлын хүрээнд Цагдаагийн ерөнхий газраас 58 албан хаагч нийслэл рүү түүхий нүүрс оруулахгүй байхад хяналт тавих юм байна.

Иргэд сайжруулсан түлшийг 540 орчим цэгээс картаар авах ажээ. Сайжруулсан түлш авах картыг хийж буй бөгөөд 2-6 тонныг авах эрхтэй байхаар төлөвлөсөн байна. Хэмжээний хувьд 25, 600, 900 кг болон нэг тонн гэсэн савлагаатай гаргаж байгаа нэг тонныг нь 150 мянган төгрөгөөр борлуулах аж.

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

14 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-05-13 202.131.227.174

Улс төрчдийн хэлсэнд биш хийсэнд нь үнэлгээ өгөх хэрэгтэй. Загасчны морь усгүй гэдэг болно доо. Бүх нүүрсээ гадагшаа гаргаад шин пангүй буудагч Хүрэлсүхийн үгэнд итгээд хөлдүүс болох вий дээ

Avatar

Zochin 2019-05-13 39.7.59.52

Ene tulsh uildverlej baigaa humuus hotin zalhad uvlin huitend ger bariad turshilt hij vzvhiheed tulshee borluul.3sar uvuljuud id huitend .srd irged im sanal taviad daraa jilees nb ter nuursig nb avah heregtei .nuguu zuuhni araas orno shuu .uvul hulduuj ***h nb ui olnoor nb

Avatar

Zochin 2019-05-13 39.7.51.130

Ene bas 1huni bizness bolood baigaa biz.zuvhun uursduu l bolovsruulj 1gazraas avah geed deer nb kart gj soliorood .utaa garch bgaam bol nuurs tulsentei ylgaagvi yumig shine sanaa bolgood dampuursan yum hih yum .

Avatar

иргэн 2019-05-13 103.10.22.11

сайжруулсан түлшийг хэргэлж үзлээ. Багануурын нүүрснээс илчтэй юмаа. Их хүйтэнд яадаг юм гэхээс. Утаа бол адилхан л гарч л байна. Хор мор нь бага болдог нь хаашаа юм гэхээс.

Avatar

Зочин 2019-05-13 66.181.179.217

ЗА ТЭГЭЭД БААХАН ЧЕНЖҮҮД ГАРЧ ИРЭХ НЬ ТОДОРХОЙ. ЧЕНЖГҮЙ ХУДАЛДАА ГЭЖ МОНГОЛД БАЙХ БИШ. ХОГИЙН ЮМ БОЛЖ БАЙНА ДАА

Avatar

иргэн 2019-05-13 66.181.191.76

карт нь хэний бизнес бэ наад солиорлоо зогсоо

Avatar

үзэн ядагч 2019-05-13 66.181.191.76

эд чинь солиорч эхэллээ. ард түмнээ яаж дарамталж байна аа

Avatar

зочин 2019-05-13 43.228.129.229

Картаар өгөхийг бодоход энэ нэг л хүрэлцээгүй ховор эд болох бололтой. Түүнээс биш шууд бэлэн мөнгөөр нь өгвөл хэн хэндээ амар баймаар юм. Илч дулааны хувьд энэ өвөл аяндаа шалгаад өгөх байлгүй дээ. Хүрэлцээтэй хэмжээгээр үйлдвэрлэсэн юм бол заавал картаар тараах ямар шаардлага байгаа юм аягүй бол нөгөө карты нь бас л мөнгөөр авах байлгүй.

Avatar

mgl 2019-05-13 202.179.11.230

Dahiad neg uildver baisan ni deer dee. Yamar negen asuudal garaad zogsvol hudrel uusne.

Avatar

Ми 2019-05-13 64.119.21.206

Хүнс картаар өгөөгүй байхад наад зуурсан шавар чинь одоо юу вэ.Хүрэлсүх гуай аятайхан л байгаарай.

Avatar

Энх 2019-05-13 64.119.21.206

Үхэсний чинь карт вэ ? Наад чанаргүй түлшээ хол аваачиж хаяарай.

Avatar

Зочин 2019-05-13 103.10.22.34

Карт хэвлэнэ гэдэг чинь бас л мөнгө зүгээр л мөнгөөр нь зарна бизв Солиотой юмнууд мөнгө идэх аргаа амархан олох юм аа

Avatar

Зочин 2019-05-13 133.41.91.83

солиотой сдаакууд тэнгэрийн юм ярьж мөнгө үрдэгээ больмоор юм. Монгол хүн хэзээ байтлаа түлэх түлшээ карт март хүний эрхээр авч түлж байсан юм. Сайжруулсан түлш ч гэх шиг газар авахгүй гачин юм хийх юм. Лаалар Монгол хоёр гүрний дунд л тэсэх юм. Бусдаар бол аль хэдийн сөнөсөн.

Avatar

зочин 2019-05-13 43.242.243.130

өөрсдын төлөө агаарын бохирдлын эсрэг авч бгаа арга хэмжээ юм оркуудаа хуцалгүй аваад түлцгээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж