Сайжруулсан түлшийг картаар олгоно

Хуучирсан мэдээ: 2019.05.13-нд нийтлэгдсэн

Сайжруулсан түлшийг картаар олгоно

Сайжруулсан түлшийг картаар олгоно

Монгол Улсын Засгийн газраас 2019 оны тавдугаар сарын 15-наас эхлэн Улаанбаатар хотод түүхий нүүрс оруулж, хэрэглэхийг хориглох шийдвэр гаргасан билээ. "Таван толгой түлш" ХХК нь Засгийн газрын тогтоолоор 2018 оны тавдугаар сард байгуулагдсан бөгөөд өнгөрсөн хугацаанд хоёр үйлдвэр ашиглалтад оруулж, өнөөдрийн байдлаар Үйлдвэрлэлийн гурван шугам ажиллаж, цаашдаа нийт долоон шугам болгон өргөтгөхөөр ажиллаж буй аж.

Улаанбаатар хотод 220 мянган өрх жилдээ хүйтний улиралд 1.2 сая тонн түүхий нүүрс хэрэглэдэг гэсэн судалгаа бий. "Таван толгойн түлш" ХХК-ийн үйлдвэрлэж буй сайжруулсан шахмал түлш нь 220 мянган айлыг 600-700 мянган тонноор бүрэн хангах боломжтой ажээ.

Нийслэлийн гэр хорооллын 107 байршилд сайжруулсан шахмал түлш худалдах цэг байхаар төлөвлөсөн билээ. Энэ ажлын хүрээнд Цагдаагийн ерөнхий газраас 58 албан хаагч нийслэл рүү түүхий нүүрс оруулахгүй байхад хяналт тавих юм байна.

Иргэд сайжруулсан түлшийг 540 орчим цэгээс картаар авах ажээ. Сайжруулсан түлш авах картыг хийж буй бөгөөд 2-6 тонныг авах эрхтэй байхаар төлөвлөсөн байна. Хэмжээний хувьд 25, 600, 900 кг болон нэг тонн гэсэн савлагаатай гаргаж байгаа нэг тонныг нь 150 мянган төгрөгөөр борлуулах аж.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж