Хад мөргөсний улмаас жолооч нь газар дээрээ нас баржээ

Хуучирсан мэдээ: 2019.05.13-нд нийтлэгдсэн

Хад мөргөсний улмаас жолооч нь газар дээрээ нас баржээ

Хад мөргөсний улмаас жолооч нь газар дээрээ нас баржээ

Өнгөрсөн амралтын өдрүүд буюу тавдугаар сарын 11, 12-ны өдрүүдэд Тээврийн цагдаагийн албаны жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс нийт 494 дуудлага хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 376 дуудлага, мэдээллийг бүртгэн, шалгалтын ажиллагаа явуулжээ.

Бүртгэгдсэн осол хэргийн улмаас нийслэлд 12 хүн гэмтэж бэртсэн бол орон нутагт гурван хүний амь нас хохирсон байна. Тухайлбал, энэ сарын 11-ний өдрийн 17.00 цагийн орчим Хандгайтын зам “Янзага” зуслангийн баруун урд замд T.Ractis маркийн автомашин нь "Lexus-570" маркийн автомашинтай мөргөлдөж, зорчигч 20-25 насны гурван хүн гэмтжээ. Тэд Гэмтэл согог судлалын үндэсний төвд хэвтэн эмчлүүлж байна. 

Мөн энэ өдөр 23.00 цагийн орчим Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Уньт багийн нутаг “Саахарын рашаан” гэх газар асфальтан замд H.Avante XD маркийн автомашины жолооч замын хажуугийн хад мөргөжээ. Ослын улмаас жолооч 49 настай, эрэгтэй Б-н амь нас хохирч, нэг хүн гэмтсэн хэргүүдэд тус тус шалгалтын ажиллагаа явуулж байна.

Э.БУРАМ

 

 

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж