МАН-ын бүлэг: Итгэлийн зээлийн асуудлаар шийдвэр гаргана

Хуучирсан мэдээ: 2019.05.13-нд нийтлэгдсэн

МАН-ын бүлэг: Итгэлийн зээлийн асуудлаар шийдвэр гаргана

МАН-ын бүлэг: Итгэлийн зээлийн асуудлаар шийдвэр гаргана

УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр /2019.05.13/ хуралдана. Тус бүлгийн хуралдаанаар ганц асуудал хэлэлцэх бөгөөд Итгэлийн зээлийн асуудлаар улс төрийн шийдвэр гаргах юм байна.

Итгэлийн зээл гэдэг нь жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд барьцаагүй зээл, бага хүүтэй зээл олгох юм байна. Энэ талаар МАН-ын гишүүд өмнө нь хэлж байсан ч одоогоор итгэлийн зээлийн асуудлаар ямар нэг шийдвэр гараагүй байгаа юм.

ЖДҮ эрхлэгчид үйлдвэрлэлээ өргөжүүлэх, ажлын байр нэмэгдүүлэхийн тулд бага хүүтэй, барьцаагүй зээл авах шаардлага гардаг. Гэвч төрөөс олгож байгаа зээлүүд барьцаатай байдгаас олон иргэд зээл авч чаддагүй. Тиймээс итгэлийн зээлийг бий болгох асуудлаар эрх баригч нам улс төрийн шийдвэр гаргах юм байна.

Мөн өнөөдөр УИХ дахь Ардчилсан намын зөвлөл хуралдаж, энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлаар байр сууриа нэгтгэх юм.

Ш.ЧИМЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ГайхмаарГайхмаар
2
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж