Францын нээлттэй тэмцээн эхэллээ

Хуучирсан мэдээ: 2015.05.25-нд нийтлэгдсэн

Францын нээлттэй тэмцээн эхэллээ

-Оны хоёр дахь "Их дуулга"-ын аваргууд зургадугаар сарын 6, 7-ны өдрүүдэд  тодорно-

Талбайн теннисний оны турш болдог дөрвөн “Их дуулга” тэмцээний хоёр дахь нь болох Францын нээлттэй тэмцээн буюу “Ролан Гаррос” Парис хотноо “Stade Roland Garros” теннисний талбайд өчигдөр эхэллээ. 114 дэх удаагийн “Ролан Гаррос” тавдугаар сарын 24-нөөс зургадугаар сарын 7-ны хооронд болох юм.

Дэлхийн шилдэг теннисчид цуглараад буй “Ролан Гаррос”-ын энэ жилийн шагналын сан 28 сая еврод багтжээ. Тэмцээний эрэгтэй, эмэгтэй ганцаарчилсан ангилалын 1/128-д багтсан теннисчин 27 мянган еврогийн шагнал хүртэх бөгөөд түрүүлсэн теннисчин 1 сая 800 мянган еврог шагналд авах билээ.

"Ролан Гаррос" эрэгтэй, эмэгтэй ганцаарчилсан, хос, холимог болон өсвөрийн ангилалд 14 хоногийн турш болох билээ.

Шороон талбайд болдог “Ролан Гаррос”-ын ганцаарчилсан ангилалын эхний тойргийн тоглолтууд эхлээд байна. Одоогоор эрэгтэйчүүдээс тэмцээнд хоёр эрэмбэлэгдсэн Швейцарийн Рожер Федерер, Стан Вавринка, Японы Кей Нишикори, Францы Жо -Ульфрейд Цонга нарын шилдгүүд өрсөлдөгчөө хожиж, хоёрдугаар тойрогт шалгараад байна.

Сербийн Ана Иванович

Харин эмэгтэйчүүдээс тэмцээнд гуравт эрэмбэлэгдсэн Румыны Симона Халеп, Сербийн Ана Иванович, 9-д бичигдсэн ОХУ-ын Екатерина Макарова нарын шилдгүүд өрсөлдөгчөө хожжээ.

Мөн Японы 23 настай Күрүми Нара цагаан хуудсаар оролцож буй Францын Додинийг 3:6, 7:6, 6:1-ээр хожиж, 1/128-д шалгараад байна.

Ч.БОЛОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж