“Яг түүн шиг” шоуны хоёр дахь ялагчаар дуучин Д.Нацагдорж тодорлоо

Хуучирсан мэдээ: 2019.05.13-нд нийтлэгдсэн

“Яг түүн шиг” шоуны хоёр дахь ялагчаар дуучин Д.Нацагдорж тодорлоо

“Яг түүн шиг” шоуны хоёр дахь ялагчаар дуучин Д.Нацагдорж тодорлоо

"Яг түүн шиг" шоуны дөрөвдүгээр улирлын хоёр дахь дугаар өчигдөр /2019.05.12/ “Боловсрол суваг” телевизээр гарч, ялагчаар дуучин Б.Нацагдорж тодорлоо.

Энэ удаагийн дугаарт шилдэг оролцогчид өмнө нь хувирч байгаагүй дэлхийн болон монголынхоо алдартай уран бүтээлчдийн дүр хувирснаараа онцлог байлаа. Жишээлбэл, загвар өмсөгч С.Сарнай дуучин Д.Отгонжаргалыг тун чадварлаг дууриаж, түүний “Миний ээж тэмээчин” дууг дуулсан нь үзэгч болон шүүгчдийг уяраав.

Хоёр дахь дугаарын салхийг хагалж “K POP”-ын дуучин Hyolyn болж, дуучин Г.Сүндэрмаа дуулснаар түүний бүжиглэх авьяасыг дахин үзэгчдэд харуулж чадлаа. Мөн загвар өмсөгч С.Сарнай дуучин Д.Отгонжаргал, сонсох бүрт шууд бүжиглэмээр санагддаг “Despacito” дууг дуучин Д.Нацагдорж, дуучин П.Баярцэнгэл амьд хөгжмийн хамтлаг “System of a Down”, “Х  Түц” хамтлагийн жүжигчин Г.Бархүүгийн хувьд дуучин “James Blunt”,  дуучин Б.Маралжингоо “Cardi B”, дуучин Б.Халиун алдарт дуучин Лэди Гага, дуучин Б.Амархүү алдарт дуучин Elton John-ын дүрд хувирлаа.

Дуучин Б:Маралжингоо Cardi B – I Like It
Жүжигчин Т.Бархүү James Blunt – Goodbye My Lover
Дуучин Б.Халиун Lady Gaga – Judas
Дуучин Б.Амархүү Elton John – Sacrifice
Дуучин Д.Нацагдорж Luis Fonsi – Despacito
Дуучин П.Баярцэнгэл System of a Down – Chop Suey
Загвар өмсөгч С.Сарнай дуучин Д.Отгонжаргал
Дуучин Г.Сүндэрмаа K-pop од Hyolyn

А.СҮРЭН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж