Ньюс хөтөч: "Хүчирхийллийн эсрэг эмэгтэйчүүд" жагсаал болно

Хуучирсан мэдээ: 2019.05.13-нд нийтлэгдсэн

Ньюс хөтөч: "Хүчирхийллийн эсрэг эмэгтэйчүүд" жагсаал болно

Ньюс хөтөч: "Хүчирхийллийн эсрэг эмэгтэйчүүд" жагсаал болно

Төрийн ордонд УИХ дахь МАН-ын бүлэг хуралдана.

10.00 цагт

– Монголбанкинд МУИС-ийн Монгол-Японы хүний нөөцийн хөгжлийн төв, “ЭН-АР-СИ-СИ” компани хэрэглэгчийн итгэлийн индексийн талаар мэдээлнэ. Утас:99099972

– “Туушин” зочид буудалд “Монгол-ОХУ-БНХАУ, БНСУ-ын зохиогчийн эрхийн дөрвөн талт уулзалт” болно.

11.00 цагт

НҮБ-ын байранд Тусгай илтгэгч Мишель Форст Монгол Улсын хүний эрх хамгаалагчдын нөхцөл байдлын талаар мэдээлнэ.

11.30 цагт

Үндсэн хуулийн цэцийн байранд "Хүчирхийллийн эсрэг эмэгтэйчүүд" жагсаал болно.

12.00 цагт

ХӨСҮТ-ийн Вакцин биобэлдмэлийн төв агуулахад Улаанбурхан, улаанууд өвчний эсрэг вакцин, дагалдах хэрэгслэл авна. Утас: 99179899, 86885060

15.00 цагт

МУИС-ийн Номын санд “Мазаалай баавгай хамгаалал болон олон нийтийн оролцоо” уулзалт болно.

“Монгол ньюс” мэдээллийн төвд

11.30 цагт

"Их эзэн хааны театр”-ын уран бүтээлчид алдарт С.Прокофьевын хөгжим, У.Шекспирийн цомнол “Ромео Жульетта” балетыг сонгодог урлаг сонирхогчдын хүртээл болгох талаар мэдээлнэ.

12.00 цагт

ИЗНН-аас Хэнтий аймагт болох нөхөн сонгуулийн талаар мэдээлнэ.

12.30 цагт

Монголын автомашин, мотоциклын спортын холбооноос цаг үеийн асуудлаар мэдээлнэ.

“Үндэсний мэдээллийн төв”-д

11.00 цагт

“Хил хязгааргүй алхам” ТББ-аас Дорноговь, Говьсүмбэр аймгийн уул уурхайн нөлөөлөлд өртсөн иргэд УИХ-д таван удаа хандсан ч нааштай хариу авч чадахгүй байгаа талаар мэдээлэл хийнэ.

11.30 цагт

Монголын хүний төлөө нам болон “Иргэдийн шударга шүүх” ТББ-аас Ерөнхийлөгч, УИХ, Засгийн газарт шаардлага хүргүүлэх талаар мэдээлнэ.

12.00 цагт

МАХН-ын Гүйцэтгэх товчооноос цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж