О.Боргилыг цагдан хорьсон шалтгаан юу байв? | News.MN

О.Боргилыг цагдан хорьсон шалтгаан юу байв?

О.Боргилыг цагдан хорьсон шалтгаан юу байв?

Баянзүрх дүүрэгт байрлах "Мандала" хотхоны орон сууцны 13 давхраас 2019 оны дөрөвдүгээр сарын 9-нөөс 10-нд шилжих шөнө 22 настай Ц гэх эмэгтэй унаж нас барсан харамсалтай хэрэг гарсан. Хэрэг гарах үед талийгаачийн найз залуу О.Боргил хамт байсан бөгөөд талийгаачийг өндрөөс  шидүүлсэн байж болзошгүй талаарх мэдээлэл олон нийтийн сүлжээнд цацагдаж байв. Энэ хэрэгт холбогдуулан О.Боргилыг хамтран амьдарч байх хугацаандаа удаа дараа гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн байж болзошгүй гэж үзээд шүүхээс нэг сар цагдан хорих шийдвэр гаргаад байна. 


Талийгаачийн шүүх эмнэлгийн дүгнэлт энэ сарын 3-ны өдөр гарчээ. Эх сурвалжийн мэдээлснээр, уг хэрэгт холбогдуулан түүний найз залуу болох О.Боргилыг гэр бүлийн хүчирхийлэл удаа дараа үйлдсэн, хүн амины хэрэгт хамааралтай байж болзошгүй гэх үндэслэлээр ШШГЕГ-ын харъяа урьдчилсан хорих 461-ангид цагдан хорьсон бөгөөд түүнийг ирэх сарын 10-ны хүртэл цагдан хорихоор болжээ.

Энэ хэрэгт талийгаачийн ар гэрийнхэн хамтран амьдарч байсан О.Боргилыг буруутгаж буй. О.Боргил нь хэрэг гарах үед согтуу байсан гэх ба талийгаачийг тухайн үед зодсон болох нь шүүх эмнэлгийн зарим шинжилгээгээр гарсан гэв. Ингэхдээ хэргийн газраас авагдсан цусны толбо, гарын хээ, өмсөж байсан хувцас урагдсан зэрэг байдлыг харгалзан үзэхэд урьдчилсан байдлаар цагдан хорьж шалгах үндэслэлтэй хэмээн үзжээ.

Талийгаачийн ар гэрийнхэн уг хэргийн зүйлчлэл буруу байгаад гомдолтой байгаа гэдгээ илэрхийлжээ. Талийгаачийг өндрөөс үсэрч амиа хорлосон хэмээн шалгаж байгааг үгүйсгэн, санаатай хүн алах хэрэгт холбогдуулан шалгах тухай өргөдлөө өгсөн байна.

Энэ асуудлаар хохирогч талын өмгөөлөгч Г.Батбаяр “Шүүх эмнэлгийн дүгнэлттэй бид танилцсан. Өмгөөлөгч, хэргийн оролцогч талууд шүүх эмнэлгийн дүгнэлтийг задруулахгүй байх үүрэг хүлээсэн. Ерөнхий байдлаараа шинжээчийн дүгнэлт “гадны нөлөөтэй байна” гэдэг байдлаар гарахгүй. Өндрөөс унаж нас барсан хүний гэмтэл ямархуу байхыг нэг бүрчлэн тоочиж гарсан. Эдгээрт үндэслэвэл ер нь гадны нөлөөтэй юм байна гэж үзээд хэргийн оролцогч, хохирогчийн өмгөөлөгч нарын зүгээс гомдол гаргасан.

Шүүх эмнэлгийн дүгнэлтийг харахад талийгаач амьд ахуйдаа авсан байж болзошгүй гэмтлүүд байгаа. Шинжээчийн маш олон дүгнэлт, өмгөөлөгчийн дотоод итгэл үнэмшлээр дүгнээд үзэхэд энэ охин амиа хорлоогүй, амиа хорлоход хүргэсэн гэдэг зүйл ангиар зүйлчилж шалгахад тохирохгүй юм байна. Өөрөөр хэлбэл Эрүүгийн хуулийн 10.1.2 буюу хүндрүүлэх нөхцөлтэйгөөр гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүнийг санаатай алах гэсэн гэмт хэргийн хэв шинжийг агуулж байх тул шалгаж өгөх хүсэлт гаргасан” гэлээ.

Э.АРИУН

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
БурууБуруу
3
ХарамсалтайХарамсалтай
2
ЗөвЗөв
2
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

17 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-05-13 103.229.121.28

HUU NI HAGAS JIL HUNTEI AMIDARCH BAIHAD YAGAAD NEG CH UULZAAGUI BAIDAG YUM BE? ETSEG EHCHUUD HUUHDIINHEE TULUU ANHAARAL TAVIACHEE! SUL CHULUUTEI DURAAR NI ORHISNOOS BOLJ NEG NI GEMT HEREGTEN NUGUU NI AMI NASAA ALDAJ BN. OHIN USERSEN YUM BOL YAGAAD SAAD BOLOOGUI YUM BE? HAIRAN OHIN. AR GERT NI GUN EMGENEL ILERHIILYE!

Avatar

irgen 2019-05-13 66.181.170.215

shuuh yum l horih sanaatai bh yumaa, batalgaatai, todorhoi orshin suuh haygtai huniig yaalaa gej

Avatar

Zochin 2019-05-13 139.5.217.103

Xuuliin deed xemjee tsaazaar avax you ogoxig xusch bna.

Avatar

монгол хүн 2019-05-13 103.212.116.227

ОВ гахайны гахай хүүхэд баларч дээ тарган гахай шорондоо тэгээд турж ёадах уу мөнгөөр зодоод гараад ирнэ дэ харж л бгаарай

Avatar

Зочин 2019-05-13 202.55.183.110

Буруу өмгөөлөгч авчихаж дээ

Avatar

Хм 2019-05-13 64.119.24.120

Ёоо өмгөөлөгч нь нөгөө тэнэг Батбаяр гэгч үү

Avatar

ЗОЧИН 2019-05-13 124.158.95.14

ЭНЭ БАЛИАР ТАРГАН БОРДМОЛ ГАХАЙ ЧИНЬ ЯМАР МУУХАЙ ХҮЧИРХИЙЛЭГЧ, ЗАНДАЛЧИН ВЭ? ХУУЛИЙН ДЭЭД ЯЛ ӨГӨХ ХЭРЭГТЭЙ, ЗОДОЖ ТАМЛАЖ ТАМЛАЧИХААД ЦОНХООР ШИДСЭН БИЗ? МУУ АЛУУРЧИНГ ЦААЗААР АВ??

Avatar

adf 2019-05-13 66.181.160.59

camertaa bi alaagui geed uilj unjsan yum amitan tsarailaad bj bna hool ch idehgui aliigaa aldsan batsaan bna lee

Avatar

Зочин 2019-05-13 119.40.99.30

Бузар хэрэг

Avatar

mgl 2019-05-13 202.179.11.230

Avilga hergiig unen zuv shiidehed gai boloh vii. Avilgaas l salahgui bol manai uls hezee ch uudluhgui.

Avatar

Huz 2019-05-13 150.129.140.129

Amia horloson gej uzvel ar geriinhen ni ene nohriig tsonhooroo chuluudah heregtei shuugch nar amia horloson gej l uzne der

Avatar

АХНМР 2019-05-13 103.240.241.110

UBS HUN UVAAGUI GARGAHIIN TULUU BUK UVSCHUUD NEGDEED GARGANAA

Avatar

ЗОЧИН 2019-05-13 202.126.89.252

202 179 27 63 Чи алуурчинг хамгаалах хэрэггүй шүү!!!!

Avatar

Зочин 2019-05-13 66.181.165.120

a*******n gj yaj medej bgan

Avatar

Зочин 2019-05-13 202.179.27.63

Цонхоор шидсэн бол алсан, шидээгүй бол амиа хорлосон л гэж үзнэ шт. Тэгэхээр шидсэн гэж үзэж байгаа юмуу. Энэ залуу ч бас хүн шүү айн.

Avatar

Зочин 2019-05-13 91.141.3.159

амиа хорлоход хүргэсэн гэж үзнэ гэхдээ түлхсэн эсвэл зодоодүхчихээр нь шидсэн байж болно

Avatar

Зочин 2019-05-13 202.179.26.87

Alaach muu pizdaag

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж