Ялалтын түүхэн зургийн эзэн хэн бэ?

Хуучирсан мэдээ: 2019.05.13-нд нийтлэгдсэн

Ялалтын түүхэн зургийн эзэн хэн бэ?

Ялалтын түүхэн зургийн эзэн хэн бэ?

Гитлерийн Германыг ялсан ялалтын баярын тухай ном болгонд зайлшгүй байдаг зураг нь Рейхстагийн оройд ЗХУ-ын тугийн мандуулж байгаа зураг байдаг. Энэ зургийн эзэн нь дайны үеийн гэрэл зурагчин Владимир Петрович Гребнев юм.

Владимир Петрович Гребнев нь 1907 онд Москва хотноо төрсөн. Хэвлэх үйлдвэрт туслах ажилтан, “Мосфильм”-д найруулагчийн туслах хийж байгаад гэрэл зурагчин болсон. 1930-аад онд Москвагийн хэд хэдэн хэвлэлд гэрэл зургаа нийтлүүлдэг болсон.

1941 оны зургадугаар сард дайн эхлэхэд цэргийн “Красная звезда” сонины гэрэл зурагчнаар фронт руу илгээгджээ. 1942 он гэхэд фронтын дайчдад зориулсан “Фронтовик” сонинд ажиллан, Улаан армийн цэргүүдтэй хамт Москвагаас Берлин хүртэл явжээ. Байлдааны гавьяаны улаан тугийн одонгоор шагнагдсан.

1945 оны дөрөдүгээр сард Берлинд дөхөж очсон Улаан армийн ангиудад Берлинийг эзэлж, Рейхстагийн оройд мандуулах улаан тугийг өгсөн байна. Нэг дивизэд 10 туг өгчээ. Дайчин болгон Рейхстагийн оройд ялалтын улаан тугийг мандуулахыг хүсч байлаа. Рейхстагийн оройд хэн хамгийн эхэлж улаан тугаа мандуулсан талаар одоо ч түүхчид маргадаг. Зарим эх сурвалжид дөрөвдүгээр сарын 30-нд Рейхстагийн оройд улаан туг мандсан гэдэг ч энэ баримтыг нотлох зүйл одоо болтол олдоогүй. Берлинийг чөлөөлөх үед тэнд Зөвлөлтийн гурван гэрэл зурагчин байжээ. ТАСС-ын Евгений Халдей, “Правда” сонины Виктор Темин, Зөвлөлтийн мэдээллийн хорооны Владимир Гребнев.

1945 оны тавдугаар сарын 1, 2-нд кино найруулагч Роман Кармен онгоцоор Рейхстагийн оройд намирах улаан тугийн видеог агаараас авах үед Темин мөн тэнд байж зураг авчээ. Харин Евгений Халдей, Владимир Гребнев хоёр тавдугаар сарын 2-ны өдөр Рейхстагийн орой дээр гарч бараг ижил шахам зураг авчээ. Тэр хоёрын зургийн ялгаа нь салхинд хийссэн тугны чиг л өөр ажээ.

Эх сурвалж: РИА НОВОСТИ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж