Оросын эрчим хүчний хэрэглээ 2019 он гарсаар 0,6 хувиар буурчээ

Хуучирсан мэдээ: 2019.05.13-нд нийтлэгдсэн

Оросын эрчим хүчний хэрэглээ 2019 он гарсаар 0,6 хувиар буурчээ

Оросын эрчим хүчний хэрэглээ 2019 он гарсаар 0,6 хувиар буурчээ

2019 оны эхний дөрвөн сарын байдлаар ОХУ-ын эрчим хүчний хэрэглээ 0,6 хувиар буурсан болохыг ОХУ-ын Эрчим хүчний нэгдсэн системийн ерөнхий оператор мэдээллээ. Энэ оны гуравдугаар сард эрчим хүчний хэрэглээ 3,2 хувиар буурсан нь ерөнхий дүндээ нөлөөлсөн байна.

Оны эхний дөрвөн сарын хувьд эрчим хүчний нийт хэрэглээ 380,4 тэрбум кВт цаг байжээ. Харин эхний дөрвөн сарын байдлаар эрчим хүч үйлдвэрлэл 0,5 хувиар нэмэгдэж, 387,7 тэрбум кВт цаг болсон байна. Эрчим хүчний үйлдвэрлэл Эрчим хүчний төвлөрсөн системийн сүлжээнд /2,6 хувь/, мөн Уралын эрчим хүчний сүлжээнд /1,9 хувь/ ажиглагдсан байна. Харин Төв Волгын сүлжээ /5,5 хувь/ болон Өмнөд сүлжээний /1,1 хувь/ эрчим хүч үйлдвэрлэл буурчээ.

Эрчим хүчний үйлдвэрлэлийн гол ачааллыг дулааны цахилгаан станцууд эзэлсэн байна. Дулааны цахилгаан станцуудын эрчим хүчний үйлдвэрлэл 2019 оны дөрөвдүгээр сард дөрвөн хувь нэмэгдэж, 52,3 тэрбум кВт цаг хүрсэн бол усан цахилгаан станцуудын үйлдвэрлэл 6,3 хувиар буурчээ. Харин цөмийн цахилгаан станцуудын үйлдвэрлэл 3,8 хувиар нэмэгдсэн байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж