ОХУ-ын Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны мэдээгээр дэлхийн хоёрдугаар дайнд оролцож явсан 75500 ахмад дайчин эдүгээ амьд сэрүүн байгаа ажээ.
Харин ОХУ-ын Тэтгэврийн сангийн мэдээгээр 2019 оны дөрөвдүгээр сарын байдлаар Ленинград хотын бүслэлтийг давсан 96300 хүн, бөөнөөр хорих лагерьт хоригдож байсан 144 хүн, насанд хүрээгүй хүүхэд байхдаа хорих лагерьт хоригдож байсан 103700 хүн тэтгэмж авч байгаа аж. Дайны үед фронтод байлдаагүй ч ар талд хүчин зүтгэж явсан 762600 ахмад буй юм байна.
ОХУ-ын Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны мэдээгээр, дайнд оролцсон ахмадууд болон дайнд хохирогчдын сарын тэтгэмж дунджаар 43500 рубль ажээ. Ялалтын баярыг тохиолдуулан ахмад дайчин бүрт 10000 рублийг нэмж олгодог.