Хоёр тохиолдол буюу хуулиар засаглахыг ойлгохын ялгаа | News.MN

Хоёр тохиолдол буюу хуулиар засаглахыг ойлгохын ялгаа

РЕДАКЦИЙН ЗУРВАС

Хоёр тохиолдол буюу хуулиар засаглахыг ойлгохын ялгаа

Хоёр тохиолдол буюу хуулиар засаглахыг ойлгохын ялгаа

УИХ өнгөрсөн долоо хоногийн Пүрэв гаригийн /2019.05.09/ хуралдаанаараа Захиргааны ерөнхий хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, 52.6 хувийн саналаар баталлаа.

УИХ-аас баталсан бодлогын хэрэгжилтийг хангах зорилгоор Засгийн газраас гаргасан шийдвэрийг Захиргааны хэргийн шүүх хянахгүй гэсэн чигээр хуулийн өөрчлөлт орж ирсэн нь хэт өргөн хүрээг хамарсан, энэ нь төр, иргэний тэнцвэртэй байдлыг алдагдуулах магадлалтай гэсэн шүүмжлэлийг хүлээн авч, зөвхөн хоёр тохиолдол байхаар баталлаа. Энэ нь “Улсын Их Хурлаас гаргасан улс төрийн шийдвэрийг хэрэгжүүлэх зорилгоор Засгийн газраас гаргасан батлан хамгаалах, үндэсний аюулгүй байдал, гадаад бодлогыг хэрэгжүүлэхтэй холбоотой шийдвэр, Улсын Их Хурлаас төрийн өмчийн хувьчлал, ашигт малтмал, байгалийн нөөцийн удирдлага зэрэг асуудлаар төрийн бодлогын үндсийг тодорхойлсонтой холбоотойгоор, тэдгээрийг хэрэгжүүлж буй шийдвэр, үйл ажиллагаа зэрэг нь Захиргааны ерөнхий хуулийн үйлчлэлд хамаарахгүй” гэсэн томъёолол юм.

Анх өргөн барьсан хуулийн төслөөр зохицуулах харилцааны хүрээг хумьсан нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн тодорхой санал өгсөн нь нөлөөлсөн. Анхны төслөөр Захиргааны ерөнхий хуулийг бараг үйлчлэлгүй болгох дайны зохицуулалтууд орж ирсэн бөгөөд хэрвээ тэр янзаар батлагдвал Ерөнхийлөгчийн зүгээс хориг тавих нь ойлгомжтой байсан. Ерөнхийлөгчийн саналыг цагаа олсон, оновчтой алхам болсон гэж хуулийн хүрээнийхэн талархан хүлээн авсан.

Гэсэн ч хоёр тохиолдол гэж хумьсан гэж байгаа нь сонсоход үнэхээр сэтгэл гаргажээ гэж бодогдмоор ч энэ хоёр тохиолдол нь дотроо 200 тохиолдол болон задарч болох, энэ 200 тохиолдол нь улс орны эрх ашиг шууд хөндөгдөх шийдвэр гардаг салбарууд байна.

Хуульд ийнхүү өөрчлөлт орсоноор Засгийн газраас гаргасан батлан хамгаалах, үндэсний аюулгүй байдал, гадаад бодлого, төрийн өмчийн хувьчлал, ашигт малтмал, байгалийн нөөцийн удирдлагатай холбоотой аливаа маргааныг Захиргааны хэргийн шүүх биш Үндсэн хуулийн Цэц хянах болж байгаа юм. Гэвч Үндсэн хуулийн Цэц, Захиргааны хэргийн шүүх гэдэг бол өөр өөр зөрчлийг хянадаг.

Үндсэн хуулийн Цэц нь УИХ-аас баталсан хууль, бусад шийдвэр, тогтоол, Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлиг, бусад шийдвэр, Засгийн газрын шийдвэр, захирамж, тогтоол, Монгол Улсын олон улсын гэрээ, ард нийтийн санал асуулга, Улсын Их Хурал, түүний гишүүний болон Ерөнхийлөгчийн сонгуулийн талаар сонгуулийн төв байгууллага /Сонгуулийн ерөнхий хороо/-ын гаргасан шийдвэр, тогтоолыг хянана. Харин Захиргааны хэргийн шүүх нь захиргааны байгууллагаас гаргасан шийдвэрийн улмаас иргэн болоод байгууллагын эрх ашиг зөрчигдсөн эсэхийг хянана. Захиргааны байгууллага гэдгийг “Нийтийн ашиг сонирхлыг илэрхийлэн захирамжилсан шийдвэр гаргадаг нийтийн эрх зүйн этгээд” хэмээн хуульдаа тодорхойлсон. Мэдээж үүнд хамгийн түрүүнд төрийн гүйцэтгэх эрх мэдлийг хэрэгжүүлдэг төв, орон нутгийн бүх байгууллага багтана.

Ерөнхийлөгч Х.Баттулга болоод Ерөнхий сайд У.Хүрэлсүх гэсэн хоршил уул уурхай болоод өмч хувьчлалын салбарт өнгөрсөн хугацаанд гарсан томоохон шийдвэрүүдийг эргэн харна гэдгээ мэдэгдээд байгаа бөгөөд энэхүү шинэ хуулийн үйлчлэлийг эдгээр мэдэгдлээс ангид авч үзэх боломжгүй. Мэдээж хамгийн түрүүнд “Эрдэнэт”-ийн 49 хувийн маргаанаар Засгийн газар Захиргааны хэргийн шүүх дээр ялагдал хүлээгээд байгаа тохиолдлыг дурдах хэрэгтэй.

Мөн өмнө хийгдсэн өмч хувьчлалаас гадна хувьчлалаа хүлээж буй том объектууд бий. Тухайлбал, МИАТ, Хөрөнгийн бирж, Төрийн банк, Монгол шуудан гээд.

Хуулиар засаглах гэдэг ойлголтыг хуулиар далайлгах, хуулийг өөрт нийцүүлэн өөрчлөх гэж ойлгодог улстөрчидтэй болсныг нотлох өөр нэг жишээ мөн өнгөрсөн долоо хоногт хүчээ авлаа.

Энэ бол хөөн хэлэлцэх хугацааны тухай юм. Өмнө мөрдөгдөж байсан Эрүүгийн хуулиар “хөөн хэлэлцэх хугацаа” гэдгийг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн тоолж, гэмт хэрэгтэн баригдсан өдрөөр дуусгавар болдог байсан бол шинээр мөрдөгдөж байгаа хуулиар энэ ойлголт нь гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн анхан шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон өдрөөр дуусгавар болдог болгон өөрчилсөн юм байна. Хуулийг ингэж өөрчилсөнийг хууль батлалцсан болон хуулийнхан мэдэж байсан байж магадгүй, харин олон нийт одоо л мэдэж бухимдацгаав.

Нэг тэрбум гаруй мөнгийг бизнес эрхлэгчдийг дарамтлан байж авлигад авсан байж болзошгүй мэргэжлийн хяналтын байцаагчдын хэрэг 2017 оноос эхлээд хоёр жил шахам прокурор, АТГ дээр гацаж, шүүхээр орж эцэст нь “хөөн хэлэлцэх хугацаа дуусч“ хэрэгсэхгүй болж байгаа ажээ.

 

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

9 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-05-13 202.131.245.243

Б.Хурц саатуулагдаж байх хугацаандаа нэг ч удаа мэдүүлэг өгөөгүй байсан бол саатуулах хугацааг сунгасны дараа мэдүүлэг өгсөн байна.

Avatar

Зочин 2019-05-13 59.153.112.50

Үндэслэлтэй хуцаарай.ТЕГ нь зөвшөөрөл өгсөний дагуу гэж бичсэн бн. дараа нь зөвшөөрөл өгсөн ТЕГ хариуцлага хүлээж таарна/ гарын үсэг зурсан хүн/

Avatar

Ичмээр юмаа энэ УИХурал 2019-05-13 43.243.161.23

Ийм бусармаг хууль баталсныхаа төлөө энэ Их хурал, Засгийн газар огцрох ёстой. Арай ч урд нь ингэж эрээ цээргүйгээр Шүүхийн хараат бус байдалд халдаж байгаагүй шүү. Дарангуйлал тогтоод эхэллээ дээ. Тэмцэх л хэрэгтэй ард түмэн

Avatar

Зочин 2019-05-13 66.181.164.214

HEN NEGNIIG DORMJLOH YAHAB EE. BICHNIIG NI UNSHAAD OILGOOGVI BOLOLTOI. HUULIIN ZASAGLAL TENTVERGVI BOLOH NI GEED BA SH DEE.

Avatar

Ц.Элбэгдоржийн хүү Э.Эрдэнэ УИХ-д нэр дэвшихээр бэлдэж эхэлжээ 2019-05-13 202.131.245.243

Э.Эрдэнэ УИХ-ын 2020 оны сонгуульд Ховд аймаг, Баянзүрх дүүргийн аль нэгнээс нэр дэвших сонирхолтой байгаа аж. Э.Эрдэнэ нь АН-ын Үндэсний Бодлогын Хорооны гишүүн, Баянзүрх дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын гишүүнээр ажилладаг юм.

Avatar

Зочин 2019-05-13 182.160.2.50

Эрүүгийнхэн монголын удирдаж байгаа гэж Баабар хэлсэн шүү. Энэ үнэн. Хачин хачин хууль гаргаж бгаад ардын өмчийг хусна даа, тэд нар. Хамгийн гол нь Эрдэнэт Таван Толгойгоо шилэн нээлттэй болгоочээ.

Avatar

Зочин 2019-05-13 103.11.195.34

ЗГ-ын Сайд 10 сая долларын авлига авсан гээд байгаа тэр сайдаа зарлаач. ЖДҮ-чид 60 тэр бум хахууль 10 сая ногоон үүнийг хэргийн хөөн хэлэлцэх хугацаа гээд хаах гэж байна.

Avatar

Зочин 2019-05-13 64.119.23.106

Шинэ хуучин МАНАН-гийн тулалдаан шүүхийн эргэн тойронд үргэлжилж байна. Эдний зодоон ард түмэнд түй ч хамаагүй. Тэртээ тэргүй тэд биднийг бодохгүй луйварчид. Шинэ МАНАН-гийхан бүр өөрсөддөө хууль батлуулж байгаад идэж эхлэх нь дээ. Хүний хуучин нь гэдэг шиг хуучин засаг төрөө шинэ нь хэзээ ч гүйцэхгүй байгаа юм даа. Элбэгдорж бол ханаж цаддаггүй н**ш нь үнэн. Гэхдээ Хүрэлсүх Баттулга, Оюун-Эрдэнэ, Нямдорж нар маш хомхой иднэ дээ. Хуультай үед идэж шахаа хийж байсан улс хуульгүй энэ үед алж өгнө

Avatar

Зочин 2019-05-13 66.181.170.73

ЗГ огцор. 10 сая долларын авлига авсан сайдын нэрээ ил болго. ЖДҮ 60 нэмэх нь 10 сая ногоон боллоо. хүрэлсүхийн модон сэлэм хугарчээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж