“Алтан хальс” холбооноос жил бүр индепендент кино наадам уламжлал ёсоор долоо дахь жилдээ болно. Кино наадмыг ирэх зургаадугаар сарын 4-нөөс зохион байгуулахаар товложээ. Азийн индепендент киноны хамгийн том наадам арт киног таниулах, Монголын уран бүтээлчдэд гадаадынхаас туршлага судлах хөгжих боломж олгох эл урлагт шинэ давалгаа үүсгэх зорилготой. Уг наадам нь уралдаанд эсэг, мастер хичээл, бүрэн хэмжээний кино үзвэр зэрэг хэсгээс бүрдэнэ.
Сонирхуулахад, дэлхийн авангард киноны тэргүүлэгч уран бүтээлч Пет Черкасски, Ив Хелле, Хятадын продюсер Жан Шянминь, "Алтан бөмбөрцөг" болон "Алтан баавгай" шагналт Герман найруулагч Фатих Акин болон Юлиан Радмайер нар өнгөрсөн жилүүдэд "Алтан хальс"-ийн хүндэт зочин шүүгчээр оролцож байв.
Индепендент кино нь арилжааны бус цэвэр урлагийн бүтээл болох зохиолч болон найруулагчийн онцлогийг илтгэсэн, онцгой шийдэл бүхий, уран бүтээлчийн хувийн дуу хоолой чухалчилсан байдгаараа илүүтэй ялгардаг юм.