АНУ-ын гоо бүсгүйн тэмцээнүүдийг өнгөт арьстнууд тэргүүлжээ

Хуучирсан мэдээ: 2019.05.12-нд нийтлэгдсэн

АНУ-ын гоо бүсгүйн тэмцээнүүдийг өнгөт арьстнууд тэргүүлжээ

АНУ-ын гоо бүсгүйн тэмцээнүүдийг өнгөт арьстнууд тэргүүлжээ

Түүхэнд анх удаа АНУ-ын гоо бүсгүй шалгаруулах хамгийн том гурван тэмцээний ялагчийн титмийг  өнгөт арьст эмэгтэйчүүд зүүжээ.  Ниа Франклин гэх 25 настай өнгөт арьст бүсгүй өнгөрсөн есдүгээр сард болсон “Miss America” тэмцээнд түрүүлсэн бол  “Miss Teen USA” буюу ирээдүйн гоо бүсгүйчүүдийг шалгаруулдаг тэмцээнд 18 настай Калиег Гаррис хэмээх өнгөт арьстай охин тэргүүн байр эзэлсэн байна. Үүний дараа “Miss USA” тэмцээний ялагчаар мөн л өнгөт арьстан, 28 настай Чесли Крист тодорчээ.

Тэдний энэхүү түүхэн ялалт нь олон зууны турш бугшсан арьс өнгөөр ялгаварлах үзлийг арилгахад маш чухал ач холбогдолтой үйл явдал боллоо хэмээн “BBC” агентлаг онцолсон байна.

“Miss USA” тэмцээний ялагчаар тодорсон Чесли Крист нь хуульч мэргэжилтэй бөгөөд одоогоор хилс хэргээр хэлмэгдэн шоронд хоригдож буй хүмүүсийн эрхийг хамгаалахаар ажиллаж байгаа. Тэрбээр энэ жил АНУ-ыг төлөөлөн “Miss Universe” тэмцээнд орно.

Харин “Miss America” тэмцээнд түрүүлсэн Ниа Франклин нь урлагаар дамжуулж нийгэмд эерэг өөрчлөлтийг түгээхээр зорьж буй дуурийн дуучин эмэгтэй юм байна.

“Miss America” бол АНУ-ын түүхэн дэх хамгийн анхны гоо бүсгүй шалгаруулах тэмцээн бөгөөд 1921 онд анх зохион байгуулагдаж байжээ. “Miss USA” тэмцээн 1950 оноос,  “Miss Teen USA” тэмцээн 1983 оноос зохион байгуулагдаж эхэлсэн байна.

1940 оныг хүртэл “Miss America” тэмцээнд өнгөт арьст эмэгтэйчүүдийг хориглодог байв. Сүүлд энэ дүрэм шинэчлэгдэж, тэд гоо үзэсгэлэнгийн тэмцээнд оролцох эрхтэй болсон ч гадуурхал хэвээр байсан учир 1970 оныг хүртэл ганц ч өнгөт арьст эмэгтэй энэ тэмцээнд орж байгаагүй аж. Гэсэн ч арьс өнгөний үзлийг эсэргүүцсэн өнгөт арьст эмэгтэйчүүд анх удаа 1968 онд “Miss Black America” тэмцээнийг зохион байгуулж байжээ.

Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж