Монголын үйлдвэрчний эвлэлийн холбоо, Нийтийн тээврийн компаниудын төлөөлөл өнөөдөр 13.00 цагт Нийслэлийн Засаг даргын тамгын газарт мэдээлэл хийнэ гэж зар тараасан. Харин тус хуралд "Зорчигч тээврийн нэгтгэл"-ийнхэн ирээгүй учраас энэхүү хурлыг цуцлагдсан байна.
Эх сурвалжийн мэдээлж байгаагаар цалин нэмэгдүүлэх асуудалд талууд нэгдсэн шийдэлд хүрч чадаагүй учраас ийнхүү хуралд ирээгүй аж.
Төрийн өмчит нийтийн тээврийн компаниудын жолооч кондукторууд 450 орчим мянган төгрөгийн үндсэн цалинг 880 мянган төгрөг болгохыг шаардан өнөөдөр/05.25/ ажил хаяад байгаа билээ.
Д.ЖАРГАЛ