Мод тарих үндэсний өдөр өчигдөр /2019.05.11/ тохиоллоо. Энэ өдрөөр төрийн өндөр дээд албан тушаалтнаас эхлээд энгийн иргэд дор бүрнээ мод тарьцгаасан бөгөөд бүгд л мод тарьснаа сошиал ертөнцөөр гайхуулах гэж уралдав. Тэгвэл олон нийтийн сүлжээнд мод тарих үндэсний өдрөөр хэн, юу хэлэв гэдгийг "Сошиалаар сонин сайхан юу байна" буландаа онцолж байна.
Мод тарьсан хэдийгээ мод суулгачаад сэлфи хийлээ, тарих яахав ээ ургуула гэх мэтээр мод тариагүй гарууд утасны цаанаас шүүмжилж харагдах нь юм 🤔
— Toogoo Govi (@Toogoogovi) May 11, 2019
Мод тарих ажиллагаа амжилттай боллоо.
Мэргэжлийн дендрологчийн заавраар тарьсан тул асуудалгүй ургана гэж найдаж байна.
Никитон хамтлаг 25 жил! pic.twitter.com/TyfVKt54DE— Өөжгий Өлзий-Орших (@Mandolinchin) May 11, 2019
Улаанбаатар хотод байшин биш "Ногоон байгууламж" мод тарих хэрэгтэй болжээ. Цас бороо орсон ч ургах ургамал алга.
— Бадарчийн ОДСҮРЭН (@Odsuren_Badarch) May 11, 2019
Мод тарих бол хамгийн амархан ажил нь. Дараа нь өдөр бүр тасралтгүй усалж 3 жил арчилж байж мод болдог. https://t.co/q19YUkGyN0
— Эрдэнэчимэг Лувсан (@Erdenechimeg_L) May 11, 2019
Мод тарих хѳдѳлгѳѳнийг мэргэжлийн хүмүүст даалгаж, харин иргэд нь ѳѳрийн тѳгѳлтэй болохын тулд мѳнгѳ ѳгдѳг байя. хавар намар баахан мод тарих нэртэй шоу. ургалт маш бага
— Б.Ууганбаяр (@Uugaa_tv) May 11, 2019
Эхлээд голын эргээ модоор дүүргэчихье, дараа нь орон нутгийн замуудыхаа хажуу талыг дүүргэе, тэгэж байтал дахиад мод тарих газар олдох байлгүй #Цөлжилт #ЦагУурынӨөрчилөлт #МодТарихАян pic.twitter.com/KeJg4vpWXV
— Буяндэлгэр (@buyndlgr) May 8, 2019
Мод тарих бол ПОПролт. Мод ургуулах л хамгийн гол нь. Улаанбаатар хот мод тарилтаараа дэлхийд дээгүүр байр эзэлнэ. Жил бүр хэдэн мянган мод оршуулдаг уламжлалтай. Тиймд буян үйлдмээр байвал мод арчилж ургуул. Үгүй бол нүгэл болно.
— П. Цэнгүүн (@p_tsenguun) May 3, 2019
Уулын зулзгана модыг булга татаэ авч ирээд хотод суулгаад арчилахгүй орхихыг мод тарих бус харин мод борцлох гэж нэрлэсү.
— Surenjav Genden (@surenjav0308) May 11, 2019
Өнөөдөр ингэж бодов: Мод тарих нь 10%, ургуулах нь 90% юм бн.
— Хархүү MM (@XAPXYY) May 11, 2019
Дэлхийн 7 тэр бум хүн бүр амьдралынхаа туршид 10 мод тарих юм бол дулаарал, уур амьсгалын өөрчлөлтийг шийдэх боломжтой гэж үздэг. Манайх шиг цөлжилт, хуурайшилт, тоосжилт өндөртэй өнөө үед ой модоо хайрлах, мод тарих ажил чухал байна Ойн цэвэрлэгээ нэрээр огцом мод тайрдгаа халъя pic.twitter.com/Ft3vM6Y5DK
— Unurjargal.Z (@UZagdaa) May 7, 2019
Мод тарих өдөрлөг биш мод тоолох өдөрлөг хийж байя. Тариад нэгээс дээш жил болж байгаа модыг тоолоод. Тэгвэл жинхэнэ үр дүн жилээс жилд харагдана. 50 сая малтай гэж ярьдаг болохоос 20 сая мал хээлтсэн гэж ярьдаггүй шиг.
— Erdenebileg.P (@erdenetello) May 4, 2019
Мод тарих ѳдѳр гж ууланд ургаж буй модыг УБ-т авчирч үхүүлэхээ боль.Хэн дуртай нь мод тарихгүй гж мэргэжлийн хүн нь ярьж бна.Тарьсан модны 80-90% нь 2-3 жил болоод үхдэг гэнэ.Мэргэжлийн благуудад тендер зарлаж эргээд хариуцах эзэнтэй болгосон нь дээр.
— khadaa (@khadaa_n) May 5, 2019
Мод тарих биш Мод арчлах хөдөлгөөн гэвэл дээр юм. Тарьж бол чадаад байгаа. Хамгийн гол суулгаад л болчихдог эд биш. Хүүхдийг төрчихлөө одоо боллоо гээд орхичихвол ямар хүн болох уу? Ер нь хүн болох уу? Мод ч бас адилхан!
— Тэнгис (@TengisTwitt) May 5, 2019
А.АНИР
Холбоотой мэдээ