Ким Жон Ун нагац ахыгаа цаазлаад толгойг нь шонд өлгөсөн гэв

Хуучирсан мэдээ: 2019.05.12-нд нийтлэгдсэн

Ким Жон Ун нагац ахыгаа цаазлаад толгойг нь шонд өлгөсөн гэв

Ким Жон Ун нагац ахыгаа цаазлаад толгойг нь шонд өлгөсөн гэв

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн долоо хоногт өөрийн ойрын дэмжигчидтэйгээ уулзах үеэрээ БНАСАУ-ын удирдагч Ким Жон Уныг 2013 онд нагац ахыгаа цаазаар аваад, дараа нь бусдад анхааруулахын тулд толгойг нь олны нүдэнд ил өлгөсөн тухай ярьсан гэж “Daily Mail” сонинд бичжээ.

Мөн тэрбээр Ким Жон Уныг яриа хэлэлцээ хийхэд маш ярвигтай хүн хэмээгээд “Ким Жон Унтай хэлэлцээ хийнэ гэдэг бол Францын Ерөнхийлөгчтэй хэлэлцээ хийхээс тэс ондоо зүйл” гэж хэлсэн байна. Ким Жон Унтай хоёр ч удаа нүүр тулан уулзаад зөвшилцөлд хүрч чадаагүй Дональд Трамп түүний улс орноо удирдах арга барил, ялангуяа гадаад бодлогод ихэд шүүмжлэлтэй ханддагаа мөн илэрхийлжээ.

Ким Жон Уны нагац ах Жан Сон Тэк нь 2013 онд хар тамхи, авлига, садар самууны хэрэгт буруутгагдан цаазлуулсан тухай  БНАСАУ-ын төрийн мэдлийн мэдээллийн агентлаг мэдээлж байв. Тэрээр тус улсад эрх мэдлээрээ Кимийн дараа бичигдэх нөлөөтэй хүн байсан ба түүнийг үхлийн талаар үлгэр домог шиг олон таамаг байдаг ч хэвлэл мэдээллийн хэрэгслээр буудан хороосон хэмээн мэдээлж байсан.

Эх сурвалж:Daily mail

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ТэнэглэлТэнэглэл
4
ХарамсалтайХарамсалтай
2
ХөөрхөнХөөрхөн
2
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж