Хуримын даашинз гэдэг зөвхөн сүйт бүсгүйчүүдэд л зориулагдсан хамгийн тансаг гоёлын нэг. Гэвч Хятадын Хэнань мужийн Шанцю хотын хэсэг эрэгтэй оюутнууд коллежийнхоо төгсөлтийн баярын арга хэмжээндээ бидний дунд түгээмэл байх хэвшмэл ойлголтыг эвдэж, өвөрмөц байдлаар хувцаслан олныг гайхшруулжээ.
Хуримын даашинзыг сүйт бүсгүй л өмсөх ёстой гэсэн ойлголтыг эвдэж, хуримын тансаг даашинзаар гангарсан эрэгтэй оюутнуудын зураг CCTV-ийн цахим хуудаснаа нийтлэгдсэн байна. Тэд ямар ч хэв маяг, уламжлалт ойлголтод захирагдахгүйгээр амьдралдаа ганц удаа ч гэсэн хуримын цагаан даашинзыг өмсөж үзэхийг хүсч, ийнхүү хачирхалтай сонголтыг хийсэн байна.
Ямартай ч, тэдний сонголтыг олон нийт янз бүрийн байдлаар л хүлээн авчээ. Фэйсбүүк хэрэглэгчдийн хувьд “тэнэг”, “гомо нар”, “үзэсгэлэнтэй”, “хөгжилтэй юм” гэх зэргээр янз бүрээр л сэтгэгдлээ үлдээсэн байна.
Б.ДАВАА
Эх сурвалж: www.mminfo.mn