Энэ онд улсын төсвийн хөрөнгөөр 40 мянган га бэлчээрт үлийн цагаан оготнотой тэмцэх ажлыг зохион байгуулна. Ургамал хамгаалал эрдэм шинжилгээний хүрээлэнтэй хамтран бэлчээрийн ургамалд хөнөөл учруулж буй энэхүү мэрэгч амьтны судалгааг хийхэд Архангай аймгийн хэмжээнд 683.2 мянган га бэлчээрт тархсан байна. Иймд 271.3 мянган га бэлчээрт байгаль орчинд халгүй технологиор уг мэрэгчтэй тэмцэх шаардлагатай гэж дүгнэсэн байна. Цаашид уг мэрэгч амьтантай тэмцэхэд сум орон нутгийн удирдлага, малчдын оролцоог нэмэгдүүлэх, жил бүр үлийн цагаан оготнотой тэмцэх ажлыг нэгдсэн зохион байгуулалттайгаар хийх, уг арга хэмжээнд хөрөнгө санхүүгийн болон бусад дэмжлэг туслалцааг үзүүлж, идэвх санаачилгатай ажиллах шаардлагатай байгааг ХХААГ-аас мэдээлэв.
Нэг үлийн цагаан оготно хоногт 33,9 гр өвс идэж, хөеөндөө 6-9 кг хүртэл ургамал хураадаг. Нэг га талбайд 100 оготно байгаа гэж үзвэл өдөрт 3.39 кг өвс, сард 101,7 кг өвс, зун-намрын улиралд 610,2 кг өвс идэж бэлчээр сүйтгэнэ. Энэ нь 305 хонийг нэг хоног тэжээх хэмжээний өвс юм. Өөрөөр хэлбэл, нэг үлийн оготно жилд дунджаар 150 гаруй мянган төгрөгийн хохирлыг бэлчээрт учруулдаг гэсэн үг юм. Манай орны 40 сая га бэлчээрийн талбайд тархсан үлийн цагаан оготно нэг жилд 6,1 их наяд төгрөгийн үнэ бүхий бэлчээрийн ургамал байгалийн нөөцийг идэж төдий хэмжээний хохирлыг бэлчээрт учруулдаг байна. Иймд малчид ч бас өөрсдөө бэлчээрээ зөв ашиглаж, малын тоо толгойгоо бууруулах зэрэг арга хэмжээг авахгүй бол үлийн цагаан отгоны эсрэг тэмцэх ажил ямар ч үр дүнгүй болно гэдгийг мэргэжилтнүүд сануулж буй.
Б.ЦЭЦЭГ
цөлжилтөөс аврах цагаан нөмрөгт 2019-05-12 182.160.38.219
http://www.choibalsan.mn/index.php?newsid=27238
цөлжилтөөс аврах цагаан нөмрөгт 2019-05-12 182.160.38.219
touristinfocenter.mn/news_more.aspx?CateID=0&NewsID=1919
ЗОЧИН 2019-05-12 202.180.216.19
Сум, Багийн даргад хэдэн шуудай хортой үр өгөөд түүнийг нь малчид гараараа цацаж тэмцэж байгаа "туршлага" нь эсрэгээрээ бэлчээрийг "алж" байгаа явдал юм. Түүний оронд нэгдсэн төсөв хөрөнгөөр агаараас хор цацах нь илүү үр дүнтэй. Энэ ажил орхигдсоноос болж бэлчээрийн талхлалт их болсон шүү дээ
zochin 2019-05-12 165.228.37.246
bidniig huuhed baihad surguuliin huuhedeer hulagnii nuhend hor hiilegdeg l bsan havdar tussan ni ugui l bsan. ugaach medehgui hoolnii savnuud bitgii hudlaa medeed bai za teneg orkuudaa
Зочин 2019-05-12 139.5.217.90
Hun bolgond hor tesverleh chadvariin gen gej bga ter n adilhan bdaggui. Jishee n zarim n nasaaraa tamhi tataad yah chgui bhad 1 ch tataagui hun uushignii hort havdartai boloh n uuntei adil. Tiimees hudlaa medemhiireh hereggui chi zugeer bj bolno zugeergui ongoroh ochnoon myangan hun tsaaan chin bn
Зочин 2019-05-12 66.181.179.73
Тэгээд аймар хүчтэй хор цацаад, тэрийг нь бид бүгд хонины махаараа дамжуулж идээд л, хорт хавдар яагаад ихсээд байгааг гайхаж ярьцгаагаад л…шинэ юм огтхон ч биш л дээ хөөрхий
Зочин 2019-05-12 202.126.88.32
Хэдэн мянган жил хамтдаа оршин тогтнож болоод бсан ургамал, амтадын дундаас гэнэт нэг амьтан илүү гарч гэнэ. Монголын төр шиг хүн гэдэг адгуусанд оролцохгүй юм гэж алга аа!
Зочин 2019-05-12 64.119.17.45
харцага шонхор үнэг хярс могой гээд олон туслагч байгаа гэхдээ хамгийн найдвартай устгал нь бороо хур л даа хор цацах нь уг их л үр ѳгѳѳжтѳй ажил
Keke 2019-05-12 202.126.89.13
Yamaagaa ystgaach
Зочин 2019-05-12 79.51.157.160
Бас ямар эргүү нь худлаа юм ярьж мөнгө цохих гээд байна.
Зочин 2019-05-12 202.21.115.82
Чи их хартай этгээд юм аа? Эхнэрээ бас ингэж харддаг уу? Чамд хардагдахгүйн тулд огтныг устахгүй хэвтээд байх уу? Наад ухамсар, мэдлэг боловсролоо дэшлүүлээч?
G 2019-05-12 64.119.23.227
Үлийн цагаан бэлчээр сүйтгэдэггүй гэдгийг судлаач эрдэмтэд тогтоосон. Үлйин цагаан бол ердийн нэгэн байгалийн амьтан, биологийн төрөл зүйл, экосистемийн нэг бүрэлдэхүүн эд эс нь. Хүний биед илүү эрхтэн үгүйтэй адил үлийн цагаан ч гэсэн багальд илүү зүйл биш. Хүн биеийнхээ өөхийг өөрөө ихэсгэж биеэ зовоодогтой адил хүн өөрөө оготно өсөх нөхцөлийг бүрдүүлдэг юмаа. Оготно устгана гэж утгагүй юм яоьж хэрэггүй, оготныг устгаад бэлчээр сэргэхгүй харин ч бүүр долоон дор юм болно. Хээр тэр чигтээ сүйрнэ
G 2019-05-12 64.119.23.227
Үлийн цагаан бэлчээр сүйтгэдэггүй гэдгийг судлаач эрдэмтэд тогтоосон. Үлйин цагаан бол ердийн нэгэн байгалийн амьтан, биологийн төрөл зүйл, экосистемийн нэг бүрэлдэхүүн эд эс нь. Хүний биед илүү эрхтэн үгүйтэй адил үлийн цагаан ч гэсэн багальд илүү зүйл биш. Хүн биеийнхээ өөхийг өөрөө ихэсгэж биеэ зовоодогтой адил хүн өөрөө оготно өсөх нөхцөлийг бүрдүүлдэг юмаа. Оготно устгана гэж утгагүй юм яоьж хэрэггүй, оготныг устгаад бэлчээр сэргэхгүй харин ч бүүр долоон дор юм болно. Хээр тэр чигтээ сүйрч