Үлийн цагаан оготно 6.1 их наяд төгрөгийн үнэтэй бэлчээрийг сүйтгэж байна

Хуучирсан мэдээ: 2019.05.12-нд нийтлэгдсэн

Үлийн цагаан оготно 6.1 их наяд төгрөгийн үнэтэй бэлчээрийг сүйтгэж байна

Үлийн цагаан оготно 6.1 их наяд төгрөгийн үнэтэй бэлчээрийг сүйтгэж байна

Энэ онд улсын төсвийн хөрөнгөөр 40 мянган га бэлчээрт үлийн цагаан оготнотой тэмцэх ажлыг зохион байгуулна. Ургамал хамгаалал эрдэм шинжилгээний хүрээлэнтэй хамтран бэлчээрийн ургамалд хөнөөл учруулж буй энэхүү мэрэгч амьтны судалгааг хийхэд Архангай аймгийн хэмжээнд 683.2 мянган га бэлчээрт тархсан байна. Иймд 271.3 мянган га бэлчээрт байгаль орчинд халгүй технологиор уг мэрэгчтэй тэмцэх шаардлагатай гэж дүгнэсэн байна. Цаашид уг мэрэгч амьтантай тэмцэхэд сум орон нутгийн удирдлага, малчдын оролцоог нэмэгдүүлэх, жил бүр үлийн цагаан оготнотой тэмцэх ажлыг нэгдсэн зохион байгуулалттайгаар хийх, уг арга хэмжээнд хөрөнгө санхүүгийн болон бусад дэмжлэг туслалцааг үзүүлж, идэвх санаачилгатай ажиллах шаардлагатай байгааг ХХААГ-аас мэдээлэв.

Нэг үлийн цагаан оготно хоногт 33,9 гр өвс идэж, хөеөндөө 6-9 кг хүртэл ургамал хураадаг. Нэг га талбайд 100 оготно байгаа гэж үзвэл  өдөрт 3.39 кг өвс, сард 101,7 кг өвс, зун-намрын улиралд 610,2 кг өвс идэж бэлчээр сүйтгэнэ. Энэ нь 305 хонийг  нэг хоног тэжээх хэмжээний өвс юм. Өөрөөр хэлбэл, нэг үлийн оготно жилд дунджаар 150 гаруй мянган төгрөгийн хохирлыг бэлчээрт учруулдаг гэсэн үг юм. Манай орны 40 сая га бэлчээрийн талбайд тархсан үлийн цагаан оготно нэг жилд 6,1 их наяд төгрөгийн үнэ бүхий бэлчээрийн ургамал байгалийн нөөцийг идэж төдий хэмжээний хохирлыг бэлчээрт учруулдаг байна. Иймд малчид ч бас өөрсдөө  бэлчээрээ зөв ашиглаж, малын тоо толгойгоо бууруулах зэрэг арга хэмжээг авахгүй бол үлийн цагаан отгоны эсрэг тэмцэх ажил ямар ч үр дүнгүй болно гэдгийг мэргэжилтнүүд сануулж буй.

Б.ЦЭЦЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ТэнэглэлТэнэглэл
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж