Зайсан толгойг моджуулах "Ногоон хүрэм" төсөл эхлүүллээ

Хуучирсан мэдээ: 2019.05.12-нд нийтлэгдсэн

Зайсан толгойг моджуулах "Ногоон хүрэм" төсөл эхлүүллээ

Зайсан толгойг моджуулах "Ногоон хүрэм" төсөл эхлүүллээ

Оюуны Ундраа Групп Нийслэлийн 380 жилийн ой, Халхын голын байлдаанд ялалт байгуулсаны 80 жилийн ойг тохиолдуулан ахмад дайчдад хүндэтгэл үзүүлэхийн зэрэгцээ, Үндэсний мод тарих өдрийн хүрээнд Зайсан толгойг моджуулах “Ногоон Хүрэм” төслийг өчигдрөөс эхлүүллээ.

Энэхүү  төсөл нь гурван жилийн хугацаанд тасралтгүй үргэлжилж, хамгийн багадаа 6000 мод бут сөөг суулгаж, арчилж тордон ургуулах бөгөөд Улаанбаатар хотын аялал жуулчлалын төвүүдийн нэг тэр дундаа гадаад дотоодын жуулчид хотыг тольдон харах хамгийн өндөрлөг цэг маань ногоон хүрэмтэй болсноор аялж зугаалах, салхилж суух тав тухтай газар нэгээр нэмэгдэх юм. Төслийн хүрээнд явган хүний зам талбай, сүүдрэвч, хөшөө дурсгал зэрэг тохижилтыг хийх болно.

Төслийн нээлтэнд Оюуны Ундраа Группийн удирдлага, хамт олон, Зэвсэгт хүчний жанжин штабын ахмадын хорооныхон болон хүүхэд багачуууд идэвхитэй оролцож, мод тарингаа Зайсан толгойн түүх, Халхын голын тулалдааны ач холбогдлын тухай ярилцаж, цаг агаар сэрүүхэн байсан ч халуун дулаан уур амьсгалтай модоо тарьцгаалаа.

Цаашид “Ногоон хүрэм” төслийн хүрээнд гэр бүл, амраг хайрт, ах дүүс, хамт олон, хуримаа хийж буй хосууд, төгсөлтийн баяраа тэмдэглэж байгаа оюутан сурагчид, хол ойрын зочид төлөөлөгчид, жуулчид гээд хүссэн хүн бүхэн өөрсдийн мод, бутыг тарьж, нэр бүхий пайз тэмдэгээ зүүж, дуусашгүй дурсамжаа Зайсан толгойд мөнхлөх боломжтой юм.

Та бүхнийг “Ногоон хүрэм” төсөлд урьж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж