"Шар хантаазтнууд" 26 дахь долоо хоногтоо жагсав | News.MN

"Шар хантаазтнууд" 26 дахь долоо хоногтоо жагсав

"Шар хантаазтнууд" 26 дахь долоо хоногтоо жагсав

"Шар хантаазтнууд" 26 дахь долоо хоногтоо жагсав

Францын Дотоод хэргийн яамны мэдээлснээр өчигдөр буюу бямба гаригт /2019.05.11/ “Шар хантаазтнууд” 26 дахь долоо хоногтоо жагссан байна. Энэ удаагийн жагсаал цуглаанд улс орон даяар 18,6 мянган хүн оролцсоноос нийслэл Парис хотод болсон жагсаал цуглаанд 1.2 мянган хүн оролцжээ. Өчигдрийн жагсаал “шар хантаазтнууд”-ын хувьд хамгийн бага хүн оролцсон жагсаал болсон бөгөөд гол жагсаалууд Нант, Лион, Парис хотуудад болжээ.

Өмнөх жагсаалуудыг бодвол харьцангуй тайван болсон ч Нант, Лион хотуудад хар юүдэнтэй малгай өмссөн жагсагчид дэлгүүр, олон нийтийн газрын цонх руу хатуу зүйл шидэн хагалж сүйтгэж байв. Эмх замбараагүй жагсагчдыг тараахын тулд цагдаа нар нулимс асгаруулагч хий, даралттай усаар шүршчээ.

“Жагсагчдын тоо анх эхэлснээсээ бага болсон байж болно. Гэхдээ бидний уур хилэн хэвээр байна” хэмээнх нэгэн жагсагч хэлсэн байна.

Анх 2018 оны арваннугдүгээр сарын 17-ны бямба гаригт шатахууны үнийн хөөрөгдөл, татварын нэмэгдлийг эсэргүүцэн 300 мянга гаруй хүн оролцсон “шар хантаазтнууд”-ын жагсаал эхэлж байв. Үүнээс хойш тэд долоо хоног бүрийн бямба гаригт тогтмол жагсах болж, улс орныхоо удирдагчид, тэдний алдаатай бодлогыг шүүмжилж эсэргүүцлээ илэрхийлэх болсон бөгөөд өдгөө зургаа дахь сардаа тасралтгүй жагсаж байна.

Эх сурвалж:RT

 

 

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

hh 2019-05-12 174.216.5.53

buruu nomtnuudiig tsaazal

Avatar

Зочин 2019-05-12 202.9.43.1

ДАВАРСАН ЦАГААЧИД

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж