Улсын хэмжээнд 200 гаруй хог хаягдлын цэгүүдээр дамжуулан нийт хог хаягдлын 24 хувийг баялаг болгож байна. Тодруулбал, улсын хэмжээнд 23 хог хаягдал дахин боловсруулах үйлдвэр, 100 гаруй бизнес эрхлэгч, 20 мянга гаруй хоёрдогч түүхий эдээр хөдөлмөр эрхлэгчид байна. Эдгээр аж ахуй нэгж байгууллага, хувь хүнээр дамжуулан хогийг ялгах, тээвэрлэх дахин боловсруулах экспортлох үйл ажиллагааг явуулж байгаа юм. БОАЖЯ-ны мэргэжилтэн А.Оюуны хэлснээр нийт хог хаягдлын 50-иас илүү хувийг дахин боловсруулах боломжтой ч цуглуулж, боловсруулж, экспортолж байгаа нь 10 хувьд ч хүрэхгүй байгааг “Хог хаягдлын менежмент” форумын үеэр тодотгов. Тиймээс төрийн болон төрийн бус байгууллага, холбогдох аж ахуй нэгжүүдтэй хамтарч хог хаягдлын менежментийг боловсруулахаар хэлэлцэж цаашдын бодлогыг тодорхойлохоор хэлэлцсэн юм.
Өнгөрсөн оны байдлаар улсын хэмжээнд хог хаягдлын төвлөрсөн цэгүүдэд 3.4 сая тонн хог хаягдал цугларчээ. Хог хаях цэгээс бусад газарт зам гудамж талбай зэрэг 22 мянган га талбай бохирдож, тэнд 151 мянган тонн хаягдал хаягдаж цэвэрлэсэн байна.
Б.ЦЭЦЭГ
Холбоотой мэдээ