Ирэх долоо хоногоос түүхий нүүрсийг хориглож, шахмал түлш худалдаална | News.MN

Ирэх долоо хоногоос түүхий нүүрсийг хориглож, шахмал түлш худалдаална

Ирэх долоо хоногоос түүхий нүүрсийг хориглож, шахмал түлш худалдаална

Ирэх долоо хоногоос түүхий нүүрсийг хориглож, шахмал түлш худалдаална

Ирэх долоо хоногийн лхагва гаригаас эхлэн нийслэлд сайжруулсан түлшийг худалдаж эхэлнэ.  Сайжруулсан түлшийг 25, 600, 900 кг болон нэг тонн гэсэн хэмжээтэйгээр савлаж худалдах юм байна. Нэг шуудайг нь 3,750 төгрөг, нэг тн-ыг нь 150 мянган төгрөгөөр борлуулах аж. Ирэх өвөл нийслэлийн гэр хорооллынхон түүхий нүүрснээс татгалзаж шахмал түлш түлэх учир эртнээс ч базааж авах нь чухал гэдгийг холбогдох албаны хүмүүс сануулж буй.

Нийслэлийнхэн өвөлдөө 1.2 сая тонн түүхий нүүрс хэрэглэдэг. Тэгвэл шахмал түлш хэрэглэдэг болсноор түүхий нүүрсний хэрэглээг хоёр дахин бууруулж, агаарын бохирдол 30-40 хувь буурах тооцоо гарчээ. Одоогоор арав гаруй компани  сайжруулсан түлш үйлдвэрлэж, худалдах юм байна. Дашрамд дурдахад, энэ сарын 15-наас түүхий нүүрсийг оруулахыг хориглосон Засгийн газрын шийдвэр хэрэгжиж эхлэх юм.

Б.ЦЭЦЭГ

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-05-12 66.181.161.20

Shuudaitai shahmal tulsh n uirch nuntag bolson bsan zarim shuudaitain uunig anhaaraarai irged mongooroo avch bgaa bolhoor hohiroh n medeej

Avatar

Enhuush 2019-05-12 66.181.161.20

Uireed nuntag bolson bnleeshdee biejilt deern anhaarah n zov bnlee

Avatar

Zochun 2019-05-12 202.126.89.128

Ene shahmal tulshiig zun hyamd zarna gesen hudlaa bolov uu

Avatar

Зочин 2019-05-12 192.82.64.158

Тэгээд шахмал түлшийг чинь хаанаас авахын сана гомдлыг хаана хэлэхийн, өвлийн хүйтэнд иргэдийн дулаан байлгах шаардлага хангахгүй бол хэн хариуцлаг хүлээхийн иргэд хэнд хандахын холбоо барих утас , албан гарыг тодорхой бичээчээ . Хавар тэр шахмал түшнээс нь аваад түлж үзсэн ерөөсөө асахгүй байна лээ шд . Яг улсын үйлдвэрийн газар нь хаана байгаан яг одоо хотод борлуулж байгаа газар нь хаана юм тодорхой мэдээлэл өгөөчээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж