Ирэх долоо хоногоос түүхий нүүрсийг хориглож, шахмал түлш худалдаална

Хуучирсан мэдээ: 2019.05.12-нд нийтлэгдсэн

Ирэх долоо хоногоос түүхий нүүрсийг хориглож, шахмал түлш худалдаална

Ирэх долоо хоногоос түүхий нүүрсийг хориглож, шахмал түлш худалдаална

Ирэх долоо хоногийн лхагва гаригаас эхлэн нийслэлд сайжруулсан түлшийг худалдаж эхэлнэ.  Сайжруулсан түлшийг 25, 600, 900 кг болон нэг тонн гэсэн хэмжээтэйгээр савлаж худалдах юм байна. Нэг шуудайг нь 3,750 төгрөг, нэг тн-ыг нь 150 мянган төгрөгөөр борлуулах аж. Ирэх өвөл нийслэлийн гэр хорооллынхон түүхий нүүрснээс татгалзаж шахмал түлш түлэх учир эртнээс ч базааж авах нь чухал гэдгийг холбогдох албаны хүмүүс сануулж буй.

Нийслэлийнхэн өвөлдөө 1.2 сая тонн түүхий нүүрс хэрэглэдэг. Тэгвэл шахмал түлш хэрэглэдэг болсноор түүхий нүүрсний хэрэглээг хоёр дахин бууруулж, агаарын бохирдол 30-40 хувь буурах тооцоо гарчээ. Одоогоор арав гаруй компани  сайжруулсан түлш үйлдвэрлэж, худалдах юм байна. Дашрамд дурдахад, энэ сарын 15-наас түүхий нүүрсийг оруулахыг хориглосон Засгийн газрын шийдвэр хэрэгжиж эхлэх юм.

Б.ЦЭЦЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж