Хасарваань жимсийг өдөр бүр тогтмол хэрэглэж хэвшээрэй

Хуучирсан мэдээ: 2019.05.12-нд нийтлэгдсэн

Хасарваань жимсийг өдөр бүр тогтмол хэрэглэж хэвшээрэй

Хасарваань жимсийг өдөр бүр тогтмол хэрэглэж хэвшээрэй

Глюкоз, фруктоз, рифофлавин, ниацин, В6, В1, В12, А, С амин дэмүүд, бүх төрлийн давс, цинк, магний, фосфор, зэс, төмөр, натрий, бор, кобальт, селен, хүхэр, кадмий, хөнгөн цагааныг өөртөө агуулсан хасарваань жимсний ач тусыг хүмүүс  тэр бүр мэддэггүй. Чихэрлэг, зөөлөн амттай уг жимсийг өдөр бүр гурван ширхэгийг хэрэглэснээр таны биед гайхалтай үр дүнг мэдрүүлэх болно.

ЯСНЫ БАТ БӨХ БАЙДЛЫГ НЭМЭГДҮҮЛНЭ

АНУ-ын Хойд Дакотагийн их сургуулийн эрдэмтэн Жули Гарден Робинсоны судалснаар хасарваань жимсэнд ясны бат бөх байдлыг хангаж байдаг бор хэмээх химийн элемент ихээр агуулагддаг байна. Өөр нэгэн судалгаанд дурдсанаар хатаасан хасарваань жимсэнд кальци, магни, фосфор гэх мэт яс сийрэгжилтээс сэргийлэх эрдэс бодисууд агуулагддаг ажээ.

ХООЛ БОЛОВСРУУЛАХ ЗАМЫН ЭРХТНҮҮДИЙГ ДЭМЖИНЭ

Дээр дурдсан ач тусаас гадна уг жимс нь хоол боловсруулах системд маш сайнаар нөлөөлж, өтгөн хаталтаас сэргийлж, ходоод гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнийг идэвхжүүлдэг. Английн “Nutrition” сэтгүүлд бичсэнээр хасарваань жимсийг тогтмол хэрэглэдэг хүмүүсийн хоол боловсруулах систем нь бусад хүмүүсийнхээс илүү идэвхтэй ажилладаг байна.

ЖИН ХАЯХАД ҮР ДҮНТЭЙ

Өглөө өлөн элгэн дээрээ хасарваань идвэл тураах онцгой нөлөөтэй байдаг байна. Гэхдээ хэт их идэхээс татгалзах хэрэгтэй. Учир нь хасарваань чихрийн өндөр агууламжтай бөгөөд зөвхөн өглөө өлөн дээрээ идэх нь жинг бууруулж, гоолиг сайхан биетэй болоход тус болдог байна.

ЗҮРХЭНД САЙН

Хасарваанийг буцалсан усанд хийж хонуулаад, өглөө нь уух юм уу, эсвэл жимсээ блэндерт хийж нухаш болгож идэж хэрэглээрэй. Энэ нь таны зүрхэнд онцгой сайн нөлөө үзүүлж, хатгуулах, түргэн цохилж, давчдах болон зүрхний шигдээс өвчнөөс сэргийлдэг аж.

СТРЕСС, СЭТГЭЛ ГУТРАЛЫГ ДАВАН ТУУЛАХАД ТУСАЛНА

Хасарваань жимсэнд агуулагддаг витамин В6 нь тархины үйл ажиллагаанд сайнаар нөлөөлдөг серотонин, неропинефрин гэх бодисуудыг ялгаруулдаг байна. Серонтонин нь таны сэтгэл санааг тайвшруулдаг бол неропинефрин нь стресс, ядаргааг эсэргүүцдэг гэнэ.

БҮДҮҮН ГЭДЭСНИЙ ХОРТ ХАВДАРААС СЭРГИЙЛНЭ

Хоол боловсруулах эрхтэн системийг дэмждэг хасарваань нь ходоод гэдсэнд хорт бактери тархах эрсдэлийг бууруулдаг. Хойд Дакотагийн их сургуулийн Хоол тэжээл судлалын сургуулийн судалгаанд дурдсанаар хасарюаань жимсийг өдөр бүр тогтмол хэрэглэснээр ходоод гэдсэн дэх ашигтай бактерийг үржүүлж, ашиггүй бактери өсч үржих орчныг устгадаг тустай юм байна.

ХАРШЛЫН ШИНЖ ТЭМДГИЙГ БУУРУУЛНА

АНУ-д л гэхэд 30 сая орчим хүн улирлын чанартай харшилтай байдаг. Хасарваань жимс нь төрөөл бүрийн харшлын шинж тэмдгүүдийг бууруулах, намжаах үйлчилгээтэй байдгийг хүмүүс тэр бүр мэддэггүй ажээ. Хэрвээ та ямар нэгэн харшилтай бол энэ жимсийг хэрэглээд үзээрэй.

 

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
69
ЗөвЗөв
9
ХөөрхөнХөөрхөн
8
ХахаХаха
8
ГайхмаарГайхмаар
2
ТэнэглэлТэнэглэл
2
БурууБуруу
1
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж