Хуучирсан мэдээ: 2019.05.12-нд нийтлэгдсэн

Хатан хааны нэг өдөр

Хүмүүсийн төсөөлдөг шиг хатан хаадын амьдрал үдэшлэг, хүлээн авалтаар хязгаарлагддаггүй. Тэд өдөр бүр хатуу, чанга цагийн хуваарьт захирагддаг хүмүүс билээ. Энэ дэлхийн хамгийн алдартай хатан хаан бол Их Британийн хатан хаан Елизатева II билээ. Түүний нэг өдрийн амьдрал хэрхэн өрнөдөг талаар олон улсын агентлагууд онцолж байна.

Хатан хааны өглөө 08.00 цагт эхэлнэ. Энэ үед эмэгтэй шивэгчин түүнд зориулан бэлдсэн хувцсыг өмсүүлнэ. 09.00 цагт хатан хаан өглөөний цайгаа уудаг. Энэ үеэр тэрбээр шинэхэн хэвлэл уншингаа ганцаараа байхыг хүсдэг ажээ. Мөн энэ үед ордны цонхон дор Bagpipes хөгжим эгшиглэнэ. Хатан хааны өглөөний цай бусдын адил энгийн. Тэрбээр йогурттай тараг, өндөг, вареньтай шарсан талх, сүүтэй цай уудаг.

Хатан хааны хоолны цэсийг хэдэн өдрийн өмнө ахлах тогооч Марк Флэнаган бэлддэг. Ингээд хоолны цэсийн карт дээр бичигдсэн хоолноос Елизавета II долоо хоногт хоёр удаа зооглодог гэнэ. Елизавета II хувийн хүлэмждээ ургуулсан жимс зооглохыг илүүд үздэг нэгэн.

Хатан хаан Елизавета II ажлын цаг 10.00 цагаас эхэлнэ. Энэ үед түүний албан уулзалтад авч явдаг алдарт улаан цүнх аль хэдийнээ бэлэн болчихсон байдаг. Цүнхэндээ Елизавета II гарын үсэг зурах болон өнөөдөртөө танилцах ёстой бичиг баримтыг авч явдаг ажээ.

Үүний дараагаар тэрбээр захидалтай танилцаж эхэлдэг аж. Хатан хаанд өдөр бүр зуу, зуун илгээж ирдэг бөгөөд хааны өргөөнд шуудангийн тусгай тасаг ажилладаг . Шуудангийн хайрцаг бүрд хоёр үсэг болон тоо байх бөгөөд үүгээр нь хэн тухайн цаг үед улс орныг удирдаж байсныг ялгадаг ажээ. Харин EIIR (Elizabeth II reign) тэмдэг нь  Елизавета II-т зориулагдсан хайрцаг гэдгийг илтгэдэг ажээ.

Елизавета II эгэх холбоонд маш чухал ач холбогдол өгдөг нэгэн. Тэрбээр өөрт нь ирсэн бүх захидалд өөрийн биеэр хариу өгч, гарын үсгээ өөрөө зурдаг гэнэ. Тэрбээр энэ ажлаа туслахууддаа огт хариуцуулдаггүй ажээ.

Захидалд хариу өгсний дараагаар түүний хувьд өглөөний уулзалт эхэлдэг. Тэрбээр гадаад улсын элчин сайд, сайдууд, иргэний нийгмийн байгууллагын төлөөллүүд болон шашны төлөөллүүдтэй уулздаг. Түүний уулзалт 15 минутаас хэтэрдэггүй.

Хатан хаан заримдаа жолоо барина. Тэрбээр Range Rover автомашин унадаг. Тэрбээр Их Британи улсын жолооны үнэмлэхгүй ганц хүн. Елизавета II хамгийн анх Дэлхийн хоёрдугаар дайны үед Эмэгтэйчүүдийн тусламжийн корпуст ажиллаж байхдаа жолоо барьж байсан түүхтэй6

Хатан хааны гэр бүл Букингемын ордонд жилдээ гурван удаа үдэшлэг зохион байгуулдаг бөгөөд 30 мянган зочид уригддаг ажээ. Үдэшлэгийн үеэр хатан хаан гурван цагийн хугацаанд олон хүнтэй уулзахын тулд тусгай график зохиодог гэнэ. Харин зочид бүтэн өдрийн туршид Хааны ордны цэцэрлэгт хүрээлэнгээр зугаалах боломжтой.

Букингемын ордны цэцэрлэгт хүрээлэнд үдэшлэг зохион байгуулах уламжлал тэртээ XIX зууд Виктория хатан хааны үед анх санаачилжээ. Иймээс энэ үдэшлэгт уригдана гэдэг бол маш их нэр хүндийн асуудал билээ. Уригдсан зочдод зориулан 20 мянган пирожки, 20 мянган сэндвич болон 27 мянган аяга цай бэлддэг ажээ.

Жилдээ нэг удаа Елизавета II гэр бүлийн хамт Виндзорын цамхагт зохион байгуулагддаг морин уралдаанд морио сойж, үзэж сонирхдог ажээ.

Хатан хаан Елизавета II ноходтойгоо зугаалах маш их дуртай. 2016 онд 90 насны төрсөн өдрөөрөө тэрбээр ноходтойгоо ийнхүү зургаа татуулжээ. Түүнийг 18 настай байхад нь анхны гөлгийг нь бэлэглэж байсан гэдэг. Өнгөрсөн жил түүний нэг нохой өөд болсон. Үүнээс хойш тэрбээр нохдодоо ямар нэгэн золгүй зүйл тохиолдох вий гэж айх болсноор нохойгоо дагуулж явахаа больсон гэдэг. Өнөөдрийн байдлаар түүнд хоёрхон нохой үлджээ. Тэдний нэрийг Вулкан болон Кэнди гэдэг.

А.АНИР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХөөрхөнХөөрхөн
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж