Элэг зүрхээ хайрлах "шидэт ундаа"-ны жор

Хуучирсан мэдээ: 2019.05.12-нд нийтлэгдсэн

Элэг зүрхээ хайрлах "шидэт ундаа"-ны жор

Элэг зүрхээ  хайрлах "шидэт ундаа"-ны жор

Хүн унтах үед элэг, зүрх хоёр амардаггүй байна. Энэ хоёр эрхтэн 24 цагийн турш бидний төлөө тасралтгүй ажилладаг. Бидний идсэн болох болохгүй хоол, авто машины болон нүүрсний утаа гээд хүний орчин дахь бүхий л хорыг, бас хэн нэгэнд гомдсон юм уу бухимдсан тэр болгоныг цэвэрлэж байдаг аж. Элгэнд  түргэн хоол, бэлэн гоймон, халуун ногоо, хийжүүлсэн ундаа, өнгө будаг орсон шүүснүүд хортой нөлөөлдөг бол хамгийн том дайсан нь архи, тамхи.

Ихэнх хүмүүс тамхи татахад уушги хорддог гэж боддог нь эндүүрэл аж. Тамхи татлаа гэхэд уушгинаас илүү элэг, ходоод хорддог байна.

Мөн зүрхний өвчнөөр нас барах гол шалтгаан нь тамхи болж буй. Ингээд элэг, зүрхийг хоргүйжүүлэх гарын доорх хамгийн энгийн бүтээгдэхүүнээр шидэт ундаа хийх хялбар жорыг хүргэе.

ХҮРЭН МАНЖИНГИЙН ШҮҮС

Хүрэн манжинд агуулагдах битацианин нь биеэс хорт бодисыг гадагшлуулах, хорт хавдраас сэргийлэх үйлчилгээ үзүүлдэг. Үүнээс гадна холестриныг бууруулдаг болохыг дурдах нь зүйтэй болов уу.

Хүрэн манжин нь В1, В2, В12, С витамин болон фолийн хүчлээр баялаг юм. Мөн хүрэн манжингийн шүүс нь цусны даралтыг бууруулж, зүрх судасны өвчнөөс сэргийлдэг.

Шүүс бэлдэх жор: 

Хүрэн манжингаа эхлээд сайн цэвэрлээрэй. Цэвэрлэсэн манжингаа 10-15 минут жигнэнэ. Учир нь жигнэсэн манжинд уураг шингээхэд сайнаар нөлөөлөх бодис агуулагддаг. Жигнэж бэлэн болгосон манжингаа шахаж шүүсийг авна. Энэ шүүсийг байнга ууж хэрэглэх нь элгийг хоргүйжүүлэх тустай. Шүүсийг дангаар нь ууж дасталаа бага зэргийн лимон, эсвэл элсэн чихэр нэмж хэрэглэж болно. Манжингийн шүүсийг ялангуяа өвөл, хаврын улиралд хэрэглэвэл илүү тустай.

ЛУУВАНГИЙН ШҮҮС

лууванд агуулагдах амин дэмүүд нь хөхний, бүдүүн гэдэсний болон уушгины хорт хавдраас сэргийлдэг төдийгүй элгийг цэвэрлэж, арьсны цэвэр байдалд анхаарах юм.

Шүүс бэлдэх жор:

Хүнсний ногооны сойзоор сайтар үрж, зориулалтын жимс угаадаг шингэнээр угаана. Үүний дараа сайтар зайлна. Ингэж цэвэрлэсэн луувангаа шүүс шахагчдаа тааруулан хэрчинэ. Шахаж гаргасан шүүсийг дангаар нь ууж дасталаа усаар бага зэрэг шингэлж ууж болно. Нарны гэрэл, дулаан, хүйтэн зэрэг нь луувангийн тэжээллэг бодисуудыг устгадаг. Иймд шүүсээ тэр дор нь уувал маш сайн.

АЛИМЫН ШҮҮС

А болон С витаминаар баялаг алим нь турахад туслах төдийгүй дархлааг дэмжиж, биеийн ерөнхий эрүүл мэндийг сайжруулна. Үүнээс гадна зүрхэнд сайнаар нөлөөлдөг.

Шүүс бэлдэх жор:

Сайн чанарын алимыг ялган авч буцалсан усаар угаагаад хальсалж ариутгасан үрэгчээр  үрж шүүсийг 2 давхар марлаар шүүж шахаж авна. Шахаж авсан шүүсийг тагтай шилэн саванд хийж шилэн савтай нь халуун устай саванд хийж 5-10 минут буцалгаж ариутгана. Шүүсийг 6 сартайгаас эхлэн ½-2 цайны халбагаар өдөрт 2-3 удаа өгч болно.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
0
ЗөвЗөв
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж