Хөргөгч нь дүүрэн хүмүүс илүү тайван ажилладаг болохыг тогтоожээ

Хуучирсан мэдээ: 2019.05.12-нд нийтлэгдсэн

Хөргөгч нь дүүрэн хүмүүс илүү тайван ажилладаг болохыг тогтоожээ

Хөргөгч нь дүүрэн хүмүүс илүү тайван ажилладаг болохыг тогтоожээ

Европын бусад улс орнуудтай харьцуулахад Германд хүнс, ахуйн хэрэглээний үнэ нь илүү хямд байдаг аж. Өрх айлын хөргөгч дүүрэн байх, орон байртай байх, хүүхэд нь өвчингүй байх нь ганцхан гэр бүлийн эхнэр нөхрийн үүрэг биш улс орны үүрэг учраас тус улс хөрөнгөжсөн цөөнхийг биш дундаж доод түвшний давхаргыг дэмжихэд илүү анхаардаг байна. Учир нь цатгалан, хоол ундны асуудалгүй хүмүүс тайван ажиллаж хөдөлмөрлөдөг байна. Хоол, ахуйдаа санаа зовохгүй байх тусам хүн илүү их сурч, ажиллах цагтай болдог гэж судлаачид нь үздэг аж. Ингэж байж улс орон хөгжих үндсэн суурь нь болдог гэнэ.

Харин манай улсад төр төлөөлж байгаа түшээд нь нь "махаа багасга, түмпэн дүүрэн махнаасаа татгалз" гэдэг үг нь бодит амьдрал дээр аль хэдийнэ "хэрэгжээд" эхэлсэн. Хэдийгээр 66.2 сая малтай ч мах нь тансаг хэрэглээ болсон нийслэлийнхэн махны хэрэглээгээ дайвар бүтээгдэхүүн, яснаас шулсан махаар орлуулж буй. Махны ханш жил ирэх тусам хөөрөгдсөөр өдгөө дээд цэгтээ хүрч нэг килограмм махыг 10 мянга давсан үнээр худалдаалж буй. Тухайлбал, “Хүчит шонхор” худалдааны төвд өнгөрсөн жил 7500 төгрөг байсан үхрийн мах энэ жил 12 мянга 500 төгрөгийн үнэ ханштай байна. Тус худалдааны төвд хонины ястай мах 9500 төгрөг, хонины цул махыг 10 мянган төгрөгийн үнэтэй байгаа бол  ямааны ястай мах 8500 төгрөг, цул нь 9000 төгрөгийн үнэтэй байсан бол үхрийн цул мах 11 мянга 500 төгрөг, ястай мах нь 12 мянга 500 төгрөгийн үнэтэй байгаа юм.

Үндэсний статистикийн хорооноос гаргасан судалгаагаар Монголд ядуурлын түвшин 30 хувь буюу гурван хүн тутмын нэг нь ядуу байна гэсэн тооцоо бий. Үүний цаана хоногийн хоолны махаа ч авч чадалгүй хоосон хонож буй хүн хэчнээн байгааг таашгүй.

Б.ЦЭЦЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХарамсалтайХарамсалтай
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж