Хүүхдийн эсрэг үйлдэгдэж буй гэмт хэрэг жил бүр өсч байгааг цагдаагийн байгууллагаас мэдээлэв. Энэ оны эхний дөрвөн сарын байдлаар хүүхэд хохирсон гэмт хэрэг 554 бүртгэгджээ. Үүний 84 хувийг насанд хүрэгчид үйлдсэн байна. Иймд цагдаагийн байгууллагаас “Зөв тусгал” аяныг улсын хэмжээнд бусад байгууллагуудтай хамтран зохион байгуулж байна.
Эцэг эхчүүд хүүхдээ бага наснаас нь зөв хүмүүжүүлээгүй, цаг гаргаж ярилцаагүйн улмаас эцэг эх хүүхдийн хооронд ан цав үүсдэг тул “Хүүхэд таныг ойлгох биш, та хүүхдийг ойлгох ёстой” гэсэн мессежийг эцэг эх, асран хамгаалагчдад хүргэхэд уг аяны зорилго оршиж байна.
Түүнчлэн эцэг эхчүүд хүүхдээ хараа хяналтгүй орхисны улмаас хүүхэд гэмт хэрэгт холбогдох тохиолдол цөөнгүй. Сүүлийн гурван жилийн хугацаанд 2833 хүүхэд гэмт хэрэг үйлдэж, 4922 хүүхэд гэх хэргийн улмаас хохирсон байна. Хүүхдүүд ихэвчлэн зодолдох танхайрах, булаах, хүчиндэх гэх хэргийг хохирогч болж буйг ЦЕГ-ын Хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, цагдаагийн хошууч Д.Будзаан хэлэв.
Холбоотой мэдээ