Нэг хүүхдийг таван сая төгрөгөөр даатгуулна

Хуучирсан мэдээ: 2019.05.12-нд нийтлэгдсэн

Нэг хүүхдийг таван сая төгрөгөөр даатгуулна

Нэг хүүхдийг таван сая төгрөгөөр даатгуулна

Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрынхан хүүхэд хамгааллын даатгалын үйлчилгээ бий болгож, эрсдэлт нөхцөлд амьдарч буй 7000-9000 хүүхдийг хамруулахаар төлөвлөжээ. Тус газраас “Номин даатгал” компанитай хамтран хүүхэд хамгааллын даатгалын үйлчилгээг өнгөрсөн онд нэвтрүүлсэн бөгөөд 1000 орчим хүүхдийг даатгалд хамруулах ажлыг эхлүүлсэн байна. Хэрэв  хүүхэд эрсдэлд орсон үед даатгалын сангаас таван сая төгрөг гаргах аж. Нэг хүүхдийн даатгалын суурь хураамж 7500, нөхөн олговрын хэмжээ таван сая төгрөг юм байна.

Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын Хүүхдийн хөгжил хамгааллын газрын ахлах мэргэжилтэн Ж.Азжаргалын хэлснээр “Өнгөрсөн жил халамж асрамжийн төвд амьдардаг 936 хүүхдийг даатгуулсан. Энэ жил 20 мянга 400 хүүхдийг дахин эрсдэлийн үнэлгээнд хамруулж, нэн эрсдэлтэй нөхцөлд амьдарч буй 1000 орчим хүүхдийг даатгалд хамруулах юм. Хүүхдийг даатгуулах нь аливаа эрсдэлээс урьдчилан сэргийлэх нэг хэлбэр гэж үздэг. Тиймээс гаднын орнуудад хүүхэд хамгааллын даатгалын үйлчилгээ нэвтрүүлсэн жишээ олон бий” гэсэн юм.

Хүүхэд гэр бүл, залуучуудын мэдээллийн санд бүртгэлтэй, зорилтот бүлгийн 20 мянга 400 хүүхэд байдаг аж. Хүүхдүүд даатгалд хамрагдсанаар тэднийг эрж хайх, аливаа эрсдэлд орсон үед тээвэрлэх, сэтгэлзүйн урт хугацааны эмчилгээнд хамруулах, хууль эрхзүйн туслалцаа үзүүлэх, эрүүл мэндийн даатгалын санд ороогүй бусад эмчилгээ, үйлчилгээнд хамруулах зардлыг төрөөс санхүүжүүлнэ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж