Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд "Наран шарлагын газар" байгуулна | News.MN

Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд "Наран шарлагын газар" байгуулна

Хуучирсан мэдээ: 2019.05.12-нд нийтлэгдсэн

Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд "Наран шарлагын газар" байгуулна

Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд "Наран шарлагын газар" байгуулна

Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр хотын Захирагч С.Амарсайхан Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд мод тарьсныхаа дараа “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн” ОНӨТҮГ-ын үйл ажиллагаатай танилцлаа. Тус цэцэрлэгт хүрээлэнд өдөрт 10 мянган хүн үйлчлүүлдэг, ялангуяа амралтын өдрүүдэд дээрх тоо эрс нэмэгддэг байна. Үүнийгээ дагаад манай автомашины зогсоол хүрэлцэхгүй, тулгамдсан асуудал болдог аж.

Одоогоор тус цэцэрлэгт хүрээлэн 320 автомашины зогсоолтой. Шинээр барих 374 автомашины зогсоолын зураг төсөл бэлэн болсон хэрнээ он дамжин хүлээгдэж байгаа тул энэ асуудлыг нийслэлээс шийдэх боломж байгаа, эсэхийг тус хүрээлэнгийн захирал С.Эрдэнэтуул Хотын захирагч С.Амарсайханд уламжлав.

Хотын захирагчийн зүгээс Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгээр үйлчлүүлэгч иргэдийн авто машины зогсоолын тоог нэмэгдүүлэх, өргөтгөх энэ ажлыг яаралтай судлан шийдвэрлэхээ илэрхийллээ.

Мөн тэрбээр Үндэсний цэцэрлэг хүрээлэнд хэрэгжиж байгаа шинэ төсөл болох Туул голын эрэг дагуух Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн газрын 3.36  га талбайд “Наран шарлагын газар” аялал жуулчлалын бүс байгуулж буй бүтээн байгуулалтын үйл ажиллагаатай танилцлаа. Энэхүү төслийг “Хан талст” ХХК 2016 оноос эхлэн хийж гүйцэтгэж байгаа бөгөөд одоогоор бүтээн байгуулалтын ажил 60 хувьтай байгаа аж.

“Хан талст” ХХК-ийн захирал Ш.Бат-Энх “Бидний санаачилсан төслийг дэмжсэн хотын удирдлагууддаа баярлалаа. Бүтээн байгуулалт өрнөж буй эл газар урьд нь тэр чигтээ барилгын хогийн цэг байсан. Зөвхөн хур хогоосоо салах гэж бид нэг жил гаруй хугацааг зарцуулсан.

“Наран шарлагын газар” аялал жуулчлалын бүсэд олон улсын стандартын шаардлага хангасан бүхий л үйлчилгээг багтаахаар төлөвлөн ажиллаж байна. Тухайлбал, задгай театр, дугуйн зам, хиймэл нуур, ногоон байгууламж, жуулчдын байр, жилийн 4 улирал мөнх ногооноороо байх халуун орны модлог ургамлыг ургуулсан  шилэн байр гээд бүгд бий. Одоогоор бид энэ төсөлдөө гурван тэрбум гаруй төгрөгийн хөрөнгө оруулалт хийгээд байна” гэлээ.

Хотын Захирагчийн зүгээс байгаль орчинд ээлтэй, ногоон орчинг төгс шийдсэн, хүүхэд, залуус, иргэдэд хэрэгцээтэй, тэдний зорьж очих дуртай газруудын нэг болох төдийгүй, жуулчдыг татах бүтээн байгуулалтын ажлыг хэрэгжүүлж байгаа хувийн хэвшлийн  аж ахуйн нэгжүүдийг ямагт дэмжин ажиллахаа илэрхийлэв.

Эх сурвалж:Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
3
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

10 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

zochin 2019-05-12 81.10.149.252

usand ordog gazar baibal zvgeer bna

Avatar

Иргэн 2019-05-12 122.201.24.118

Тоос шороотой агаартай газарт нүцэглээд нуруугаа шараад хэвтэж байвал мөн сайхан аа,

Avatar

Пляж 2019-05-12 66.181.183.37

Наран шарлагын газар маш зөвөө…нэг юм хийхээр л хүмүүс муулаад байхийн муу хар өмхийрсөн оркууд

Avatar

Бату 2019-05-12 99.203.144.254

Итгэнэ л гэнэ шүү

Avatar

Zochin 2019-05-12 66.181.183.200

Naad tosoloo hoish ni taviad zogsooloo hurdan nemeechee, marshal tauni daguu ter chigt ni zogsool hiimeer bn, baruun haalgaa zogsooltoi bolgomoor bn shuu

Avatar

Зочин 2019-05-12 120.16.2.203

ЯАХ ГЭЖ?!

Avatar

Иргэн 2019-05-12 66.181.161.45

Хотын удирдлага бизнес проект биш социал проектийг болох ёстой.Оронд нь нийтэд зориулсан иргэдийн тав тухыг хангасан пляж ба амралт чөлөөт цагийн газрыг байгуулах ёстой

Avatar

болдоо 2019-05-12 202.126.89.127

наран шарлагын газартай болж байгаа нь тун сайхан ажил байна, баярлалаа хийж бүтээж байгаа хүмүүстээ

Avatar

Хэнчбиш 2019-05-12 203.91.115.54

А дарга олон тууз хайчлах азтай төржээ

Avatar

zochin 2019-05-12 202.21.124.17

heniih n biznes ve

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж