"The HU" хамтлаг анхны тоглолтоо хийнэ | News.MN

"The HU" хамтлаг анхны тоглолтоо хийнэ

"The HU" хамтлаг анхны тоглолтоо хийнэ

"The HU" хамтлаг анхны тоглолтоо хийнэ

Дэлхийн хөгжмийн ертөнцийг шуугиулж буй “The HU” хамтлагийнхан анхны бие даасан тоглолтоо хийхээр болжээ. Хүннү рок урсгалаар уран бүтээл туурвидаг тус хамтлагийн “Гэрэг” тоглолт тавдугаар сарын 23,24-нд “White rok” төвд болохоор товлогджээ. Тасалбарыг 99 мянга 999 төгрөгөөр борлуулахаар худалдаалд гаргасан байна.

Тус хамтлагийн уран бүтээл YOUTUBE-д өнгөрсөн долоон сарын хугацаанд 20 сая давсан хандалттай байгаа бол iTunes чартын рок дууны төрөлд The HU хамтлагийн “Wolf Totem” (Чонон сүлд) уран бүтээл нэгдүгээрт жагсч, алдарт “The Queen” хамтлагийн “Bohemian Rapsody” дууг ардаа орхиж тэргүүлсэн юм. Мөн “Yuve Yuve yu” (Юу вэ, юу вэ, юу) дуу нь тавдугаарт жагсаад байна.

“The HU” гэдэг нь хүн төрөлхтөн гэсэн утгатай Хүннүгийн үеэс улбаатай монгол үг ба тус хамтлаг нь дөрвөн гишүүнтэй юм. Хөгжмийн зэмсэг, уран бүтээл нь гаднын хөгжмийн урсгалыг шингээгээгүй үндэсний хэв маяг агуулсан тус хамтлагийг Гадаад харилцааны яамнаас дэмжиж ажиллахаа илэрхийлсэн билээ.

Б.ЦЭЦЭГ

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Unshigch 2019-05-12 122.201.24.208

the hu gedeg chni hvn turulhtun gesen vg bish shvvdee Hu gedeg chni ertnii hytad surwqljid Hvnnv gvrniig tegj temdeglej baisan yum

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж