Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Засаг даргын 2018 оны зургадугаар сарын 19-ний өдрийн А/106 дугаар захирамжаар олгосон хугацаанд эзэмшсэн газартаа хашаа хатгаагүй иргэд 2019 оны тавдугаар сарын 10-аас зургадугаар сарын 10-ний хооронд буюу нэг сарын хугацаанд хашаа хатгах сумын Засаг даргын захирамж гарчээ.
Дээрх хугацаандаа хашаа хатгаагүй тохиолдолд тухайн газрыг хүчингүй болгож дараагийн иргэнд эзэмшүүлэхээр болжээ.
А.АНИР
Холбоотой мэдээ